Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна
Оны шилдэг “попчин” Д.Энхтүвшин 3 үсэгт компанийн хүн гэдгээ ахин нотлов уу?

Оны шилдэг популист гишүүн гэж тодруулдаг бол ямар ч өрсөлдөгчгүйгээр Д.Энхтүвшин тодрохоор байна. Нэр цэвэр бизнесмэн гэсэн түүний гоё имиж жинхэнэ утгаараа нураад уначихлаа. Гурван үсэгтэй компанийн эрх ашгийн төлөө улсынхаа төсвөөр хүртэл улстөр хийснээс нь энэ бүхнийг тод харж болно. Ерөнхий сайдыг Шанхайд хэлэлцээр хийж байх халуун үед “Шарк” гэдгээрээ олонд танигдсан тэрээр гэнэтхэн  төсвөөр шоу хийсэн нь үүний тод нотолгоо юм.

Ерөнхий сайд 16 жил гацсан хил хоорондын төмөр замын хэлэлцээрийг Шанхайд хийсэн нь мань эрийг улстөр хийж попроход  хүргэсэн хэрэг. Хил хоорондын төмөр замын төслийг хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлэхээр болоод буй. Дундын ямар ч зуучлалгүйгээр энэ том бүтээн байгуулалтыг хийхээр болсон нь MCS буюу “Энержи ресурс” хэмээх дундын зуучлагч, дундаас нь ашиг хайсан компанийн дургүйцлийг хүргэсэн юм. Уг төсөл гацсан 16  жилийн түүхийг эргэж сөхөхөд  “Энержи ресурс” компани дундын зуучлагч хэлбэрээр оролцож байсныг харчихаж болно.  Тус компанийг төлөөлж Д.Энхтүвшин гишүүн идэвхийлэн ажиллаж байсан түүх бий талаар хэвлэлийнхэн бичиж байгаа.

  • Ерөнхий сайд энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын талаар байр сууриа илэрхийлээтэхсэн. Тэрээр “Бид энэ төслийг хэрэгжүүлчихсэн байсан бол өдийд утаа, түгжрэл ярих зовлонгүй суух байлаа. Ирээдүйд ийм боломжийг дахин алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж, нийтийн эрх ашгийн төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн юм. Харамсалтай нь Ерөнхий сайдын онцолсон хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг Д.Энхтүвшин гишүүн төлөөлсөөр байна.

Энэ нь чуулганы хуралдаан дээр хэлсэн үгээр нь ч нотлогдоотохлоо. Д.Энхтүвшин гишүүн Засгийн газраас өргөн барьсан хил хоорондын төмөр замын баримт бичгийг хий дэмий л найруулгын алдаатай, цагийг нь тулгаж оруулж ирлээ гэж шүүмжлэв. Шаркийн нэг үгийг энд онцолъё. Тэрээр “Агуулгын хувьд ч энэ төсөлд алдаа байна. Эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор нүүрс худалдан авах гэрээ хийнэ гэлээ. 16 жил гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэсэн юм уу. Дээгий сайд төмөр замын хөрөнгө оруулалтыг 5 орчим жилийн хугацаанд нөхөх бололцоотой гэж байна. 16 жилийн хугацаанд нүүрсний гэрээ хийх үндэслэл нь гарч ирэхгүй байна шүү дээ” гэж бухимдана лээ. Эрх ашгийг нь хамгаалдаг бүлэглэл нь хэлэлцээрээс хасагдсан болохоор энэ байтугай популист үг мань хүнээс унах байх. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг ажиглаж л байя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
59.153.115.111
Энхтүвшингийн зөв бн аа
23 цаг 21 минут өмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com