Уншиж байна...
 
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэв
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа

Өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон чиглэлээр хамтран ажиллаж, эдийн засгийн хүндрэлийн үед ойрын түнш байж, Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллах талаар санал солилцлоо. Мөн түншлэлийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийг эргэн сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Цаашид хөгжлийн санхүүжилтийн хүрээнд ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Япон, Монголын хамтарсан Коосен технологийн коллежийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлээд байна. Мэдлэг, ур чадвар бол Монгол Улсын 15 дахь мега төсөл билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com