Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
“Тохилог чингэлтэй-2028” арга хэмжээний хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаан цахим болон танхим хосолсон хэлбэрээр үргэлжилж, “Тохилог Чингэлтэй-2028” арга хэмжээний төслийг хэлэлцэж, холбогдох санал дүгнэлт боловсруулсан юм. Дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт иж бүрэн тохижилтын ажлыг хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг багасгах, авто замын түгжрэлийг бууруулах тухай ажлуудыг тус арга хэмжээний төсөлд тусгажээ. Тухайлбал,

-Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шат, дээвэр, фасад, инженерийн шугам, сүлжээг засварлаж, шинэчлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх;

-Авто зам, замын гүүрэн байгууламж, үндсэн сүлжээ, тойрог болон туслах зам, замын ус зайлуулах шугам сүлжээний шинэчлэлтийн ажил, зам засварлах ажлуудыг хэрэгжүүлэх;

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөө, “Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-тэй уялдуулан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх;

-Дүүргийн нутаг дэвсгэрт гудамж, нийтийн эзэмшлийн талбайг гэрэлтүүлгээр бүрэн хангаж, иргэдийг аюулгүй амар тайван амьдрах нөхцөлөөр хангах;

-Агаар, орчин бохирдуулагч эх үүсвэрийг бууруулж, байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх;

-Дүүргийн нутаг дэвсгэр дэх инженерийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зэрэг зорилтыг тусгажээ.

Хуралдаанд Хот байгуулалт, дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хороо дарга дарга Д.Ядамжав цахимаар, гишүүн Б.Мөнхбат Ш.Нарантунгалаг, Б.Батсайхан, С.Уянгазул, Г.Өлзийбаатар, Д.Буянтогтох нар танхимаар оролцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com