Уншиж байна...
 
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээ
Н.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шоронд хоригдохынхоо өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаар ноцтой мэдэгдэл хийж байв. Тэрээр тухайн үед “Би Ухнаагийн Хүрэлсүхийн үгэнд ороогүй. Би тэр хааны уурыг маш их хүргэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” дээр өөрийн хүнээ тавьсан. Манай жижигхэн оффисийн хажуу талд есөн давхар бор байшин бий. Энэ оффиссийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамаарал бүхий, тодруулбал Хэрлэнтэй холбоотой гэсэн яриа бий. Энэ оффис нүүрсний мөнгөөр боссон байж болзошгүй шүү. Төмөр замын хурган даргын гэрээс арван тэрбум төгрөг олддог. Энэ мөнгө зөвхөн арван тэрбум байгаагүй. Ойролцоогоор 200 тэрбум төгрөг байсан. Энэ авлигыг Хүрэлсүхийн найз Хэрлэн мэдээгүй байна гэж үгүй. АТГ-ын дарга З.Дашдаваагийн үеэл эгч Амарбаясгалан мэдээгүй байна гэж байхгүй. Амарбаясгалан бол Улаанбаатар төмөр замд дэд захирлын ажил хийдэг. Энэ бүхэн хоорондоо сүлбээтэй гэж би харддаг. Энэ өнцгөөр мэдээ сурвалжлага бэлдэж байлаа. Ингэхэд надад яг ийм сошиал дайралт ирж байсан” хэмээн мэдэгдэж байлаа.

 

Түүний мэдэгдэлд дурдсан Ерөнхийлөгчийн “но” ингээд төгсөөгүй. Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн удирддаг zarig.mn сайт шахмал түлш, ковидын засаглал тойрсон тендерийн луйвар, нүүрсний хулгайг хөндсөн сурвалжлага, мэдээлэл  бэлтгэж  байсан юм. Энэ бүхний цаана У.Хүрэлсүхийн ойрын хүмүүс байсныг Н.Өнөрцэцэг сэтгүүлч тухайн үед онцолж байв.

Тэрээр “Би хааны зөвлөхийн уурыг бас хүргэсэн. Тэр нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан. Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа төслийг нааш цааш болгосон олон асуудал бий. Ганцхан баримтыг нь дэлгэсэн. Ковидын үеэр хэн гэдэг дарга ямар ямар хувийн, ах дүүгийн компаниар ямар ямар тендерийг авч байсан талаар бүх баримт бий. Нэг ширхэг маскийг 20 мянган төгрөгөөр зарж байсан шүү дээ. Ковидын энэ мэт асуудал, боловсролын зээлийн  асуудал дээр ч Ерөнхийлөгчийн ойр тойрны хүмүүсийн нэр дуулддаг. Утасны үзүүр гэдэг шиг асуудал хөндөхөөр л Хүрэлсүх гэдэг хүн дээр оччихдог. Нүүрсний хулгай ч яг ижилхэн. “Голомт”-ын Д.Баясгалантай холбогддог. Түүний нэр ч У.Хүрэлсүхтэй холбогддог. Нүүрсний хулгай гарч байх үед У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүн байсан. ҮАБЗ-ийн шийдвэр гаргаж байгаад тэр хүн нүүрсний хулгайг нууж дарахад оролцсон байдаг. Нэг асуудал барьж аваад сурвалжлахад тэр утасны үзүүр хөвөрсөөр байгаад манай хаан дээр оччихдог. Энэ асуудал хэзээ нэгэн цагт сөхөгдөх юм байна гэдэг үүднээс намайг шоронд хорьж байгаа” хэмээж байв.

Шударга, шулуунаараа алдартай байсан Н.Өнөрцэцэг сэтгүүлч, нийгмийн болж бүтэхгүй бүхний араас явж сурвалжилдаг zarig.mn сайтын амыг тэр ингэж барьж байв.

Харин одоо манай улсын төрийн тэргүүн ардчиллын амыг барихаар улайрч эхэлжээ. Улсаа Ерөнхийлөгчийн засаглалтай болгох битүү санаагаа ил биш ч тов тод илэрхийлж цухуйлгадаг У.Хүрэлсүх өөрийн хүнээ Засгийн газрын толгойд тавих санаа өвөртөлсөн шигээ явж байна. Засгийн газрыг огцруулах жагсаалын цаад том эзнийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж учир мэдэх улс таамаглаж байна.

Бүр тодруулж хэлбэл Засгийн газар огцорвол жирийн иргэдэд биш Ерөнхийлөгчид л ашигтай тусна гэсэн үг. Засгийн газар огцорвол улсын эдийн засгийг тэлэх том төслүүд хөдлөхгүй. Одооны цөөн хэдэн олигархи л хэмжээгүй их мөнгөтэйгээ үлдэнэ. Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хүмүүсийн халаас л зузаарна. Хамгийн харамсалтай нь Засгийн газар огцорвол Монголын ардчилал үгүй болж, Монгол улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ. Ерөнхийлөгчийн засаглал тогтчихвол манай улс Хойд Солонгос шиг даржин, ертөнцөөс тусгаарлагдсан улс болж хувирна. Тэгэхээр одоо хэмжээгүй эрхэт У.Хүрэлсүх гэдэг хааныг хазаарлах ганц л арга байна. УИХ “Бид ардчиллаа хамгаална. Дарангуйллыг сэргээх боломжийг хэнд ч өгөхгүй. Засгийн газраар ажлыг нь хийлгэ” гэсэн шийдвэр гаргачихвал л манай хааны улайрал зогсоно.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Б.ЦОГТГЭРЭЛ139.5.217.251
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС САЛАХ ЦАГ БОЛСОН !
1 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com