Уншиж байна...
 
Н.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морил
БХЯ: 60 автомашинаар парк шинэчлэл хийлээ

Энэ 2025 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд 60 авто машинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, өнөөдөр /2025.05.27/ яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimni" маркийн 18 автомашин гардууллаа.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгдээгүй салбарын техник хангалтыг ийнхүү нийт 60 автомашинаар шинэчиллээ. 

Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн. Өчигдөр /2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 авто машин цэргийн ангийн төлөөлөлд гардуулсан билээ. 

 

Батлан хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд

ХОРИН ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлууллаа.

 

АЛСЛАГДСАН БҮС НУТАГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАА ДЭМЖИХ БОДЛОГО ГАРАВ

Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний албан хаагчдаа дэмжих, тэр дундаа Улаанбаатар хотоос алслагдсан бүс нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдаа урамшуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлууллаа.

 

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Цэрэгт татагдсан залуус цэргийн мэдлэгээс гадна англи хэл компьютерын анхан шатны мэдлэгтэй болж, жолооны сургалтад хамрагдан, цэргээс халагдахдаа бүгд жолооны үнэмлэхтэй гэртээ харих боломж бүрдсэн. Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдмээс гадна эрэлттэй мэргэжил буюу арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч мэргэжлээр сонголттой суралцуулж мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг болголоо.

 

ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЛИЙГ 26 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид маань Нэгдүгээр зэрэг 20 хувь, Хоёрдугаар зэрэг 15 хувь, Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авдаг болсон.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
3 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
3 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com