Уншиж байна...
 
Н.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ
Н.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд

Тахиа дуугарахаас өмнө нөхөд чинь чамаас гурвантаа урвана гэсэн домог яриа огцорч буй Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд орчин цагт жинхнээсээ тохиолдов. Магадгүй шөнө дөлөөр хуралдан үүр цайхын өмнө намынх нь нөхөд нь өөдөөс нь мэлтийтэл харж сууж байгаад огцруулна гэсэн шийдвэр гаргахад гурав бүү хэл урвалтын хутга амссан байх.

Хамгийн аймаар нь гар гараасаа атгаад гал, усыг ч туулна гэж байсан танхимынх нь сайд нараас дөрөвхөнөөс бусад нь түүний нуруу руу хутга зоов. Монголд нууц гэж байдаггуй хойно, танхимынхаа Ерөнхий сайдын эсрэг санал өгсөн сайд нарын нэрс өнөөдөр ил болж байна.

Бүр тодруулж хэлбэл,  урвагчид нь

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,

 Сангийн сайд Б.Жавхлан,

 Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт

 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энхамгалан,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

Урвагчдын нэрийг олон нийт ч тогтоогоод авна биз. Шир царайлаад дараагийн Засгийн газарт сайдаараа үлдэнэ гэж шөнө нойргүй хонож, өдөр ул долоож гүйж  байгаа биз. Гэвч угаасаа монголчууд урвагчдыг өөд нар харуулж байгаагүй, үеийн үед жигшиж ирсэн, жишгээр болно биз.

Энийг нь ч мэдээд Ерөнхий сайд нь нөхөд нь түүнээс зурвасыг их хурлын индэр дээрээс сануулж хэлсэн.

Хамгийн итгэж боломгүй шившигтэй нь түүний баруун гар болж, сайхан хөөрхнийг нь магтаж, хамтарсан Засаг шиг хачин сайхан ажиллаж байгаа түүх байхгүй гэж уран донгодож байсан Н.Учрал хамгийн түрүүнд түүнээс урважээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга засгаар бол гал тогоог гардан баригч, жинхэнэ гол хүн нь. Хуучнаар бол тамга баригч Исмэл сайд нь өнөөдөр харин жир сайд бус бүр ХААН болно гэж солиорч яваа сурагтай. Ерөөс Ерөнхий сайд болгон тамгын газрын даргаараа хамгийн итгэлт хүнээ тохоон томилдог. Тамгын газрын дарга нь тамга баригчаасаа урваж байсан ийм урвалт Монголын шинэ үеийн түүхэнд байхгүй. Хуучин цагийн түүхэнд бол байгаа, байгаа... Исмэл сайд гээд.

Исмэл сайдын түүх ийн өнөөдөр Монголд амилсан гэхэд гайхмаар. Харин чуулганы индрээс байн байн битүү үгс шидэлж байсан ЕС ийм урвалт болно гэдгийг мэдэж байсан болохоор гайхаагүй байж магадгүй. Еранхийлөгч бид хоёрын хооронд ховын үг зөөж гэдэг хэмээсэн нь Н.

Учралыг хэлж байсан байж магадгүй.

Үхлийн аюулт өвчнөөс сэрж босонгуутаа төрсөн эцгээ мартаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ААВ аа гэж дуудан алмайруулж байсан хүн шүү дээ. Тэгэхээр одоо Аавыгаа ёстой нагнайтал долоож байгаа байлгүй. Чуулганы танхимд ил шуудаар Оюун эрдэнийг огцруул гэж шархадсан үг хэлж, танхимын уур амьсгалыг тэр чигт нь өөрчилж, олон нийтээс онцгой алга ташилт авсан Ерөнхийлөгч У. Хүрэлсүх орчин цагийн Исмэл сайдыг дэмжинэ гэхээр бас л онцгүй. Урвалтын гашууныг мэдэх л хүн. Гэвч өдөр шөнөгүй Аав аа гэж долоогоод гүйгээд байхаар ҮГҮЙ гэж хэлж чаддаггүй юм болов уу?

За ямартаа ч ордны хуйвалдаан хийж Ерөнхий сайдаа өөрөө өшиглөж унагачихаад өөрөө ЕС болно гэж сэтгэж яваад шир царайтай шинэ цагийн Исмэл сайд сэрүүн зүүдэлж явна. Тахиа дуугарахаас өмнө дахиад урвах нь уу, яах нь у???

Эцэст нь нэг зүйлийг дахин онцолъё. Урвагчид хэзээд урвагч хэвээрээ үлддэг гэдгийг дараагийн засаг мартаж болохгүй. Өнөөдөр засгаасаа урвасан сайд нар шинээр байгуулагдах засагт үлдэх бүх аргаа хэрэглэж таарна. Тэдэгд маргааш ч  засгаасаа ахиад урвах асуудал биш. Урвагчдад боломж олгодоггүй байх жишгийг улстөрөөс эхлүүлмээр байна. Урвагчдад ахиж сайдын суудал өгөхгүй гэчихэд л улстөрийн ертөнцөд урвагчдаасаа салж эхэлнэ шүү дээ, эрхэмүүд ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
3 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
3 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com