Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Д.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут үүрэгт ажилдаа орсноор анхны өргөтгөсөн шуурхай хуралдаанаа өнөөдөр /2025.06.26/ хийлээ. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны ТНБД бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй салбарын удирдлагууд өөрсдийн хариуцсан салбар, нэгжийн үйл ажиллагаа, онцлог, тулгамдаж буй асуудлаа танилцуулсан юм.
Д.Батлут Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, болзошгүй эрсдэл, сорилт, бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлээд буй. Ингэхдээ:
• Салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх
• Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн "ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ийн хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх
• Орчин үеийн зэвсэглэлийн хөгжилтэй уялдуулан систем хөгжүүлэлт, шинэ төрлийн тоног төхөөрөмжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх суурийг тавих
• Мэдээлэл, кибер аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах
• "Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх
• Салбарын төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах
• Хүүхэд залуучуудын эх оронч үзлийг нягт төлөвшүүлэх, геополитикийн хурцадмал нөхцөл, болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг хангаж, цэргийн анхан шатны мэдлэг олгох хөтөлбөрт оюутан сурагчдыг хамруулах зэрэг төсөл, хөтөлбөрүүд боловсруулан ажиллахаар төлөвлөөд байна. Үүний хүрээнд өнөөдөр Батлан хамгаалахын салбарын удирдлага, бие бүрэлдэхүүнд холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.
Түүнчлэн салбарт тулгамдаж буй асуудлуудтай уялдуулан Батлан хамгаалахын сайд өөрийн биеэр бодит нөхцөл байдалтай танилцаж ажиллахаар болов. Хуралдааны төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Аливаа салбарын хөгжлийн гол цөм “Хүн төв”-тэй байх ёстой. Хүнээ өнгөлж, хүнээ чадавхжуулж, хүнээ дэмжиж байж тэр салбар өнгөтэй өөдтэй явна. Энэ салбараа өнгөлөхийн тулд бүх байгууллагын удирдлагууд “Би биш Бид” гэсэн мөрдлөгийг баримталж, санаачилгатай хамтарч ажиллахыг хүсье!” хэмээсэн юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com