Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдаг

“Монсудар”-ын захирал Р.Энхбат хэвлэлд нээлттэй, ярилцлагын саналаас татгалздаггүй нэгэн. Тэр 2020 онд тендер хамдаг улстөрчдийн талаар  ярьж байж.Сүүлийн үед тендер хамдгаараа хэвлэлийнхний шүүмжлэлийн бай болоод байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тухай ч ярилцлагадаа онцолж байжээ.

Тэрээр 2020 оны сонгуулийн өмнөхөн “Уг нь бид бизнес хийж байгаа ухаантай хүмүүс юм бол өдийд, сонгуулийн өмнө хэвлэж барих юмтай сууж байна биз дээ. Юм алга. 500 хүн дэвшиж байгаа юм уу, 5000 хүн дэвшиж байгаа юм уу, мэдэхгүй.  Эдний сурталчилгааны материалыг зүгээр очерлуулж байгаад л нэг хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлдэг. Уг нь бид хамгийн сайн хэвлэдэг компани. Гэтэл ажилгүй сууж байна гэхээр, юуг харуулж байна вэ. Сонгуулийн үеэр сурталчилгааны материалаар ашиг олох боломж байдаг бол түүнийг МАН, АН-ынхан өөрсдөө эзлээд авчхаж байна. “Манайд хэвлүүлээч” гэхээр “Яршиг, яршиг. Сүүлд нь новширцгоогоод байдаг юм” гэдэг. Нэг хэсэг нь “Соёмбо” дээр, нөгөө хэсэг нь, “Мөнхийн үсэг” дээр. Ямар юмны чинь өрсөлдөөн, ямар юмны чинь шударга ёс. Би зөвхөн хэвлэх үйлдвэрийн хүрээнд л ярьж байна шүү дээ. “Мөнхийн үсэг” гэж байна. ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэгийнх. Дуртай ажлаа хийнэ. Тэнд очъё гэвэл тэнд очно, энд очъё гэвэл энд очно. Яамдаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороог хүртэл базчихсан” хэмээн шүүжилж байсныг хэвлэлийн хуудаснаас харчихаж болж байна.

Эндээс харахад аль таван жилийн өмнөөс л тендер хамдгаараа алдартай байсан Гадаад харилцааны сайд өнөөдөр ч компаниудаа тендерт ялуулсан шиг улстөрд “даналзаж” байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com