Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
ДУНД, АХЛАХ АНГИЙН 90 СУРАГЧ ТҮҮХ, СОЁЛЫН ХӨШӨӨ ДУРСГАЛТ ГАЗРУУДТАЙ ТАНИЛЦАВ

Хүүхдийн цахим хэрэглээг багасгах, танин мэдэхүйн мэдлэг олгох ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бие даалтын долоо хоногт дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын хөшөө дурсгалт газруудтай танилцуулах нэг өдрийн аяллыг зохион байгууллаа. Аяллыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс удирдан зохион байгуулж, Эрдмийн хөтөч цогцолбор, 71-р сургуулийн дунд, ахлах ангийн 90 сурагчийг хамруулав. Сурагчид нэг өдрийн аялалын үеэр 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаалин хийд, 20 дугаар хороо, Бэлхийн аман дахь Хүннүгийн язгууртны түүхэн дурсгалт газар болон Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хүннүгийн язгууртны түүхэн дурсгалт газрын талаар Шинжлэх Ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Н.Эрдэнэ-Очир тайлбарлаж, түүх соёлын боловсрол олголоо.

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний язгууртны булш, оршуулга бүхий энэ газар 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Унгар улсын элчин сайдын яамнаас “Атиллагийн багана” буюу хамтарсан экспедицийн малтлагыг мөнхжүүлсэн дурсгалын хөшөөг босгосон. Улаанбаатар хотын төвөөс 22 км зайд байрлах Хүннүгийн язгууртны булш нь НТӨ III- НТ I зууны үед холбогдох бөгөөд Бэлхийн ам, Сэлбэ голын баруун биед баруун талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн, урд талаараа задгай, хойд талаараа шилмүүст ойтой уулын онь дэвсэг газарт оршдог бүрэн судлагдаагүй дурсгал юм. Энэхүү язгууртны булш нь Улаанбаатар хотод байрлаж буй Хүннүгийн үеэс олдсон анхны түүх, соёлын дурсгал тул ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс дэлхийн өвд бүртгүүлэхээр UNESCO-д хандаад байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com