Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалаа тунхагласны түүхэн 101 жилийн ой нь 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохиолоо.1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, улсын анхны Үндсэн хуулиа баталснаар угсаа залгамжилсан хаант засгаас ард иргэдийн оролцоонд түшиглэсэн бүгд найрамдах засаглалд шилжсэн нь Монголын хоёр мянган жилийн түүхэнд шинэ эрин нээсэн билээ.
Түүхийн энэ торгон өдөр Дундговь аймгаас төрөн гарсан нэрт эрдэмтэн, урлаг соёлын зүтгэлтнүүдийн гавьяаг Монгол Улс өндрөөр үнэлж буй нь нутгийн ард иргэдийн бахархал хүндэтгэлийг нэмсээр байна.
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Дундговь аймгийн уугуул, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Содовсүрэнгийн Нарангэрэл Чингис хааны одонгийн Тэргүүн зэргээс хүртэж, өөрийн судалгаа, хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг дахин бататгав.
Тэгвэл тус аймгийн урлагийн алдарт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, МУСГЗ Дашдаваагийн Баттөмөр Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнагдлаа. Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, олон бүтээлээрээ үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг хөглөсөн түүний бүтээлч үйлс энэ эрхэм цолоор үнэлэгдсэн нь Монгол түмний бахархал болж байна.