Уншиж байна...
 
Аюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Н.Баттулга: Энэ бүхэн өнөөдрийн намайг бүтээж, ирээдүйд хүрэх амжилтыг илэрхийлдэг гэж боддог

Хичээл, зүтгэл байгаа цагт өнөөдөр биш ч маргааш амжилт ирдэг. Тэмүүлэл, зорилго, оролдлого, чадвараас бүрдэх тэр их хөдөлмөрийн үр дүн эзнээ тодотгон гялалзуулах нь бахархам сайхан. Онцлогтой албаныхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлж, бие бялдар, сэтгэлзүйгээ бэлдэхээс гадна улсдаа болоод олон улсад амжилт гаргадаг олон залуусын түүчээ ахлах ахлагч Н.Баттулгыг энэ удаагийн nematimes булан онцлон танилцуулж байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолоочоор ажилладаг сагсан бөмбөгийн спортын мастер, Гал унтраах техник спортын дэд мастер цолтой алба хаагч юм.

-Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрж, өссөн. Гурван хүүхэдтэй айлын дундах нь. Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургууль, Дархан-Уул аймгийн Дархан сумын  “Дархан өргөө” политехник коллежид барилгын техникч мэргэжлээр төгссөн. Улмаар 2015 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүндэт харуулд цэргийн алба хаасан.  Хүүхэд байхын л цэргийн хүн болох мөрөөдлийг тээж, 2017 онд ДХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцсанаар хүндхэн хэрнээ хүндтэй албанд үүрэг гүйцэтгэх эхлэл тавигдаж байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл Сэлэнгэ аймгийн  Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангид 8 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

-Гал унтраах автомашины жолооч бол өндөр хариуцлагатай, гүйцэтгэдэг үүргийн онцлог ихтэй ажил. Аливаа гамшиг, осол, аюулт үзэгдлийн голомтод алба хаагчдаа шуурхай, аюулгүй хүргэнэ. Тиймээс тухайн газар, орныхоо онцлог, зам харгуй, нөхцөл байдлыг сайн мэддэг байх, судалдаг байх хэрэгтэй. Иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нь минут, секундээр хэмжигддэг тул  түгшүүрийн хонх дуугарах  бүрт хамгийн эхэнд тархиндаа тухайн газарт хүрэх зураглалаа “боловсруулдаг”.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд 96 удаагийн гамшиг, осол, аюулт үзэгдлийн дуудлагаар ажиллаж, 19 хүний амь нас, 1.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалахад гар бие оролцсон байна.  

-Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги нь  Сэлэнгэ аймгийн 6 сум, 2 тосгоныг хариуцаж, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэдэг. Манай ангийн хариуцсан сумдад ахуйн гал түймэр, усны осол, ой, хээрийн түймэр, төөрсөн, сураггүй болсон, малын гоц халдварт өвчний дуудлага зонхилон тохиолддог. Энэ жилийн хувьд гэхэд Алтанбулаг, Ерөө, Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд  оролцож, 36 хоног үүрэг гүйцэтгэсэн байна.  Харин ангийн хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд 132 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж,  26 хүний амь нас, 10.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

-Албанд орсноос хойш Гал унтраах техник спортоор хичээллэж, тухайн жилдээ Монголын залуучуудын шигшээ багт багтаж, бэлтгэл, сургуулилтаа хийж, тэмцээн, уралдаанд тогтмол оролцож эхэлсэн. Энэ хугацаанд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдын хамтаар улсын аваргад хоёр, бүсийн аваргад 2 удаа оролцохын зэрэгцээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо болон албаа төлөөлөн оролцсон байна.

- Бүгд Найрамдах Узбекстан улсын Самарканд хотноо 2022 онд болсон Гал унтраах техник спортын тэмцээнд 11 улсаас манай улс V байрт шалгарч байсан бол 2024 онд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний саадтай 100 метрийн төрөлд 17.21 секунпын амжилтаар дэд мастерын болзол хангаж байлаа. Тус тэмцээнд 88 тамирчин оролцсон бөгөөд хоёр төрөлтийн нийлбэр онооны амжилтаар 24 дүгээрт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн аравдугаар сард Саудын Арабын хаант улсын Рияад хотноо болсон тэмцээнд манай баг тамирчид 14 улсаас VI байрт шалгарсан.  Харин миний хувьд 112 тамирчнаас 23-т эрэмбэлэгдэж, хувийн амжилтаа ахиулсандаа баяртай байгаа.

-Сагсан бөмбөгийн спортоор 2013 оноос хойш хичээллэж, 2011-2015 онуудад Дарханы оюутны лигт тоглож, бүс, улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, 2022 онд спортын мастер цол хүртсэн. Бүх л төрлийн спортод авьяастай, хичээллэх хоббитой.  Ажлын онцлог, спорт намайг тууштай, хатуужилтай байхыг сургасан. Мөн сахилга баттай байх, чадна гэсэн бол чаддаг л байх тэр хүмүүжлийг бий болгосон. Энэ бүхэн өнөөдрийн намайг бүтээж, ирээдүйд хүрэх амжилтыг илэрхийлдэг гэж боддог. Өнөөдөр боломжгүй зүйл маргааш боломжтой болдог шүү урагшаа Тулгаа гэж өөрийгөө зоригжуулах дуртай. Эх орныхоо өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт алба хаагч та бүхэндээ ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com