Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо хүрэлцэн ирлээ.  

“Фиумичино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нар угтан авлаа.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.

Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд Найрамдах Итали Улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ.

Австри, Франц, Гэгээн Ширээт Улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын Холбооны Улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их наяд ам.доллар. Эдийн засгийн голлох салбар нь үйлчилгээ /65 хувь/, аж үйлдвэр /23 хувь/, хөдөө аж ахуй /2 хувь/.

623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу, металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж авдаг.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй.

Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Христофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павороти зэрэг алдартан төрөн гарчээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com