Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан “Бэрх биш — ээлтэй” аяны хүрээнд “Тэгш эрх, Тэгш оролцоо–2025” цогц арга хэмжээ Дундговь аймагт зохион байгуулагдлаа.
Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Корнхол, Хонхот бөмбөг, Суугаа волейбол зэрэг спортын 3 төрлийн тэмцээн зохион байгуулж, аймгийн 10 сумын 14 багийн 120 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.


