Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрд учруулсан хохирлыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлаар албан уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.1.6.1, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 17 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тулгарч буй асуудлын талаар харилцан санал солилцож, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн Ажлын ажлын албаны дарга, Маргаан хянан шалгах газрын дарга, албан хаагчид болон Улсын Ерөнхий Прокурорын газрын Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал хариуцсан хяналтын прокурорууд оролцов.