Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Хаврын тариалалт 40 хувьтай байна

Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ сарын 8-наас хаврын тариалалт эхэлсэн. Энэ нь тариалангийн ихэнх бүс нутгаар хүйтэн сэрүүн, салхи ихтэй байсантай холбоотой бөгөөд тариалалт хэвийн эрчимтэй явагдаж байна.


Цаг агаарын төлөв байдалтай уялдан хаврын тариалалт бүс нутгуудад харилцан адилгүй эхэлж байна. Хангайн болон төвийн бүсэд тавдугаар сарын эхээр эхэлсэн бол бусад бүсэд тавдугаар сарын 12-ноос жигдэрчээ. Үр тарианы тариалалт 40.6 хувьтай, төмс 46.5 хувь, хүнсний ногоо 16.0 хувьтай байна.


Энэ онд улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478 мянган га-д тариалах юм. Дээрх зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо болон 16 мянган өрх тариална.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 цаг 6 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]