Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Ноолуурын салбарынхан чуулж байна

“Ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ ба тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын хурал “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд өчигдөр боллоо.

Уг уулзалтад ноолуур бэлтгэн нийлүүлэгчид болон холбогдох албаны хүмүүс зэрэг дотоод, гадаадын төлөөлөгчид оролцон салбарын тогтвортой байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тогтвортой хөгжил ба урт хугацааны шинэлэг хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.


Хуралд Төр засгийн төлөөлөл, шинжлэх ухаан болон бусад салбарын оролцогч талууд, санхүүгийн байгууллага болон олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь монгол ноолуур ямар их эрэлт хэрэгцээтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг нотлон харуулж байна.


Малчдын бүлэг, орон нутгийн төлөөлөл, ноолуур боловсруулагч, худалдагч, борлуулагчдаас ноолуур угаах, самнах үйлдвэрүүд цаашлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, оновчтой гарц шийдлүүдийн тухай ярилцаж, санал солилцлоо.
Ноолуурын салбар нь малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй олон оронд нэмүү өртөг шингээсэн ажил эрхлэлтийг бий болгодог. Ноос ноолуур, арьс шир, мах сүү зэрэг бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт нь нэг цэгээс урган гардаг бөгөөд анхдагч эх үүсвэр нь байгаль орчин ба бэлчээрийн төлөв байдлаас бүрэн хамааралтай онцлогийг тодруулан нухацтай ярилцан, гарц шийдлүүдийг эрэлхийлж буй юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
13 цаг 39 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]