Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
БНХАУ-аас манай улсад 24.5 сая ам.долларын ХАА-н техник нийлүүллээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэх “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт өнөөдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд боллоо.
Төслийн хүрээнд манай улсад бага оврын 24.5 сая ам.долларын 186 трактор, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл техник, таримал тэжээл үйлдвэлэх зориулалттай мөн 20 иж бүрдэл техник, үр тариа, тэжээлийн таримлын 50-125 га талбайг услах 130 ширхэг, төмс, хүнсний ногооны 1-10 га талбайг услах 116 ширхэг дунд болон бага оврын бороожуулагч, жимс, жимсгэнэ услах 90 ширхэг дуслын усалгааны систем болон усалгааны хуванцар хоолойг нийлүүллээ.


“Техникийн төсөл хэрэгжснээр манай улсын төмс, хүнсний ногооны тариалалтын техникийн хүчин чадал одоогийн түвшнээс 10 хувиар нэмэгдэж, жилдээ 100 мянган тонн хадлан, тэжээл, 10 мянган тонн таримал тэжээл бэлтгэх бололцоотой болж буй”-г мөн тэмдэглэн хэллээ. Дээрх тооцоог ХХААХҮЯ-наас гаргасан байна. БНХАУ-аас нийлүүлж буй ХАА-н техник, тоног төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, хоёр хувийн хүүтэй нөхцөлөөр, найман жилийн хугацаагаар газар тариалан эрхлэгчдэд олгох юм. Техник нийлүүлэх төслийн нээлтэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминь оролцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
15 цаг 14 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]