Уншиж байна...
 
"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбат сонгогдлоо"Uzesgelent Surgery Clinic"-ийн хамт олон Парисын олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүд 10 сая төгрөгийн үйлчлүүлэх эрх бэлэглэжээЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөч
“НАЙРЫН ШИРЭЭНИЙ УУЦ” МЭТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас эрх баригч намын бодлого, улс эх орны хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд ямар ач холбогдолтой асуудлыг шийдвэрлэж байгааг харж болдог. Томоохон хэмжээний санхүүжилт шаардагдах дэд бүтцийг улсын төсвөөс санхүүжүүлэхээс өөр аргагүй байдаг. Хөгжил дэвшилд хүрсэн улс орнуудын хувьд төсвийн хөрөнгө оруулалтыг, ихэвчлэн орлогын шинэ эх үүсвэр бий болгох салбар, импортыг орлох үйлдвэрүүд, иргэдийнхээ амьдралд нэн чухал шаардлагатай дэд бүтцийг хийж бүтээхэд чиглүүлдэг байна.
Харин манай улсын хувьд хөрөнгө оруулалтын бодлого ямар түвшинд явж буйг 2019 болон 2020 онуудын төсвийн хөрөнгө оруулалтаас харахын өмнө бяцхан түүх сөхөж үзье.

 

Хэдэн жилийн өмнө...

Уул уурхайн оргил үе болох 2008-2011 онуудад Хүний хөгжлийн сангийн орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөр тус тус бүрдүүлж байжээ. Гэвч 2012 оны сонгууль угтуулж, сангийн нийт орлого 910 тэрбум төгрөг байхад 1 их наяд 950 тэрбум төгрөгийг зарлагадаж, нэг их наяд төгрөгийн алдагдал бий боллоо.
Уг алдагдлыг Засгийн газрын үнэт цаас, урьдчилгаа төлбөр буюу Хятадын төрийн өмчит компани болох Чалкод ирээдүйд зарах нүүрсний орлогыг урьдчилж авах, Оюу толгойн хөрөнгө оруулагчдаас зээл авах, Евро бонд босгох, дотоод өрөө нэмэх зэргээр санхүүжүүлсэн байдаг. Тэр үеийн Засгийн газар 2010-2012 оны хооронд 1 их наяд 950 тэрбум төгрөгийг бэлнээр тараажээ. Үүнд: иргэн бүрт сар болгон 21,000 төгрөг, оюутан бүр сар болгон 70,000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг удаа 1,000,000 төгрөг, шинээр гэр бүл болсон иргэдэд 500,000 төгрөг... гэх мэтээр хайр гамгүй цацсан байдаг. Эдийн засагт түүхий эдийн мөчлөг дагасан таатай он жилүүдэд төсвийн зарлагыг эрс нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагааны зардлыг 61 хүртэл хувиар, мөн халамжийн зардлыг огцом нэмэгдүүлснээр өнөөгийн төрийн данхар бүтэц үүссэн. Мөн хэрэглээний импортыг өөгшүүлэх бодлого нь инфляцыг 14 хувьд хүртэл хөөрөгдөв. Ийнхүү эдийн засгийн нэн таатай үед хэр хэмжээнээсээ хэтэрсэн нийгмийн бодлого хэрэгжүүлсэн нь 2012-2016 онуудын эдийн засгийн хүндрэлийн үед асар их сөрөг нөлөө авчирсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

 

2020 оны төсвийн хөрөнгө оруулалт

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 131 төсөл, арга хэмжээг, баталгаажсан зураг төсөвгүйгээр төсөвлөсөн гэх шүүмжлэл дагаж байв. Харин 2019 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 515 төсөл арга хэмжээний 71.3 хувь буюу дийлэнх нь Төсвийн тухай хуулийн 29.4-т заасан техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй байв. Тус төсвийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын ихэнх төсөл, хөтөлбөрүүд нь Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан нийгэм, эдийн засгийн ач холбогдлоороо эрэмбэлэгдээгүй, улсын хөгжлийн бодлоготой уялдаагүй байсан юм. Түүгээр зогсохгүй, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлээс давсан, төсвийн хязгаарын баримтлаагүй, шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөх хуулийн шаардлага хангаагүй зэрэг олон зөрчил дагуулж орж ирсэн байдаг. Тэгвэл 2020 оны төсвийн нийт төсөл арга хэмжээний 1,385.7 тэрбум төгрөг буюу 83.5 хувийг барилга байгууламжид, 97.0 тэрбум буюу 5.9 хувийг их засварт, 172.9 тэрбум төгрөг буюу 10.4 хувийг тоног төхөөрөмжийн зардалд, 3.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувийг барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахаар төлөвлөжээ. Харамсалтай нь, 2020 оны төсвийн төсөлд өмнөх жилүүдийн дурдсан дутагдлуудыг давтжээ.
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016-2019 онд 4,290.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ батлагдан хэрэгжүүлснээс 2016-2018 онд 2,350.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан бол, 2019 онд батлагдсан 2,689 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гүйцэтгэл одоогоор дөнгөж 36.9 хувьтай хэрэгжиж байна. Гэтэл 2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт 3,055.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болжээ. Үүнд: улсын төсвийн хөрөнгөөр 1,102 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд 1,658.7 тэрбум төгрөг, концессын 11 төсөл, бусад арга хэмжээнд 323.6 тэрбум төгрөг, нийт 1,982.3 тэрбум төгрөг, гадаад зээл, тусламжаас санхүүжүүлэхээр 966.1 тэрбум төгрөгийг тус тус тусгасан байна.


Зөвхөн хоёр жилийн хугацаанд эрх баригчдын ихээхэн шүүмжилдэг Чингис бондын мөнгөн дүнг даруй гурав нугалах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Иргэнээ хөдөлмөрлөх боломжоор ханган, бизнес эрхлэх, өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах чиглэлд нэг төгрөг ч тавигдсангүй. Хөрөнгө оруулалтын асар их хэмжээний хөрөнгийг орлогын шинэ эх үүсвэр бий болгох салбар, импортыг орлох үйлдвэрүүд, иргэдийнхээ амьдралд нэн чухал шаардлагатай дэд бүтцийг шинээр байгуулахад зориулах ёстой юм л даа. Харин УИХ-ын МАН-ын бүлгийн гишүүд хэн эрх мэдэл илүү байгаа нь өөрийн тойрогтоо татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр хуваарилсан талаар эдийн засагчид, иргэд шүүмжилж байна. Гэвч энэ шүүмжлэлийг хүлээн авч байгаа нэг ч гишүүн алга. Энэ удаагийн парламент бодлого гэгчийг тас мартсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэдний дунд зөвхөн өөрийн тойрогт ахиухан мөнгө хуваарилах тэмцэл л өрнөж байна. Ингэж улс орныг хөгжүүлэхгүй ээ, УИХ-ын эрхэм гишүүдээ. Тухайлбал, Хэнтийн Бэрх тосгонд тавигдсан хөрөнгө оруулалт нь Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Орхон, Дорнод, Булган зэрэг аймгуудад төсөвлөгдсөн хөрөнгө оруулалтаас их байгаа юм. Ингэж иргэдээ амьдарч байгаа газар нутгаар нь ялгаварлан гадуурхаж болно гэж үү.

Ийнхүү хоёр жилийн хугацаанд 5 их наяд 700 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийжээ. Харамсалтай нь Монгол орон даяар Чингис бондын мөнгийг гурав нугалах хэмжээний хөрөнгийг тараан цацсан гэж хэлж болно. Ирэх жилээс энд тэнд баригдсан байшин барилгыг манах манаач, цэвэрлэх үйлчлэгчээс авхуулаад тавих сандал ширээ, халаалт дулааны мөнгө гээд төсөв данхайхын дээдээр данхайна. Ингэж улс орныг хөгжүүлэх үү? Ингэж хүйтэн сэтгэл гаргаж болох уу? Сумын төв дээр элдэв төрийн байгууллагын байр сав барьдаг өвчин нь даамжраад ирэх жилээс багийн төв, багийн ордон барих болж хувирсан а

Хэрэв төсвийн төслийг энэ хэвээр баталбал ирэх онд манай эдийн засагт асар их хэмжээний мөнгөн урсгал төсвөөр дамжин орж ирэх нь. Гишүүдийн танил тал, санхүүгээр дэмжигчид энэ их хэмжээний мөнгийг хатуу валют болгоод барилгын материалаа худалдаж авахаар Эрээнийг “дайлаар” мордож таарна. Урд хөршийнхнөө ажлын байраар хангах бодлого ийн биеллээ олох нь. Харин энэ бүхэн манай валютын ханшийг хөөрөгдөж, инфляцыг хоёр оронтой тоонд хүргэнэ. Дундаж давхарга шахагдаж, ажилгүйдэл өсч, ядуурал огцом ихэснэ. Улмаар уул уурхайн хямралтай хавсрах аваас 2010-2012 онуудын бодлогын алдаа дахин давтагдах нь тодорхой болж байх шиг. Миний дурдсан бүхний нөлөө 2020, 2021 онуудад гарч эхлэх юм. Ийнхүү жалга довны жижиг улс төр улс орноо сүйдэлдэг гэдгийг энэ хэдэн улс төрчид хэзээ ойлгох юм бол? Ганц удаа боловч улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж, төсвийн зардлыг 2018 оны хэмжээнд нь барих ухаалаг шийдэл гаргачих болов уу хэмээн дэмий л харж сууна.
Монгол Улсын 2020 оны төсвийн төлөвлөлт, зарцуулалтын бодлого, баримталсан зарчим нь иргэдийн амьдралын чанарыг бодитойгоор дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах чиглэлд ямар нэгэн дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийхгүйгээр төлөвлөгдсөнийг сүүлийн хоёр жилийн төсвийн хөрөнгө оруулалтаас тодорхой харж болохоор байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com