Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
“ТӨРИЙН ӨМЧИТ”-үүдийг төлөвлөн хөгжүүлэх үү?

 Тэртээ 1996 оны сонгуулийн үр дүнгээр АН засгийн эрхийг авч, тэр даруй Засгийн газрын 177 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог байгуулж Монголын төр анх удаа өмчөө тоолж бүртгэсэн түүхэн үйл явдал өрнөсөн юм. Тэр цаг үеэс хойш Төрийн өмчийн үйлдвэр, компаниуд олон Засгийн газрын нүүр үзэж, тэр бүр удирдлага, менежмент өөрчлөгдөж байнга алдагдалтай ажилладаг, улсын төсвөөс татаас (дотаци) авдаг, шахааны бизнес цэцэглүүлдэг зэрэг муу нэр зүүсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК) 80 гаруй, 53 төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ), 22 төрийн өмчит ААТҮГазар, 284 орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2000 онтой харьцуулбал төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоо бараг хоёр дахин өссөн судалгаа бий.
 Төрийн өмчит компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, менежментийг сайжруулах ажлыг үе үеийн Засгийн газрууд болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (хуучнаар Төрийн Өмчийн Хороо) шат дараатай хэрэгжүүлж ажилласан гэдэг ч үр дүн тааруу төрийн бодлого дэмжлэгээр л үйл ажиллагаа нь жигдэрч явагдахаас бус зах зээлийн өрсөлдөөнт эдийн засгийн захын шалгуурт бүдрэхээр эмзэг байдалтай ажилласаар ирсэн нь бодит үнэн юм.
 Төрийн өмчит компаниуд 2016 онд 1.1 их наяд төгрөгийн татвар, хураамж, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2017 онд 1.7 их наяд төгрөг болж 600 тэрбум төгрөгөөр өссөн мэдээлэл бий. Энэ нь 2014 онд Эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн, Эрдэнэтэд хувийн хэвшлийнхний хяналт тогтсон зэрэг менежментийн арга хэрэгслүүдтэй зарим талаар холбоотой төдийгүй зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 2019 онд эрчим хүчний үнэ тарифийг 16 орчим хувиар нэмэгдүүлснээр Эрчим хүчний компаниудын орлого өсөх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй болж, Шилэн Цогоо ч ажлаа хийхээ больсон. Цахим хуудсанд байршуулсан мэдээлэл нь хэт хуучирсан, ойлгож танилцахад төвөгтэй байдлаар мэдээлэл оруулсан зэрэг нь иргэд Төрийн өмчит компаниудын талаар албан ёсны шинэ мэдээлэл хайж олоход бэрх болгожээ.
 Төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн техник технологи нь хоцрогдсон, нүсэр зардалтайгаас гадна удирдлага нь улс төржсөн талаарх яриа ард иргэдийн дунд сэмхэн өрнөж байна. Сонгууль бүрийн дараа удирдлага нь солигддогоос компанийн хөгжлийн стратеги тогтворгүй, мэргэжлийн бус хүнийг гаднаас томилдгоос байгууллагын уур амьсгал хүйтэрч, компанийн бүтээмж буурсан хэмээн судлаачид санал нэгтэй хэлж байна. Үүний нэг тод жишээ бол 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр Эрчим хүчний салбарын томоохон үйлдвэр болох ТЭЦ-4 ТӨХК дээр гарсан осол юм. Улаанбаатар хотыг 10 гаруй цаг цахилгаангүй болгож Олон нийтийн дунд томоохон шуугиан дэгдээсэн энэхүү аваар нь үйлдвэрийн захирлаар мэргэжлийн бус хүн томилогдон ажиллаж байсантай холбоотой хэмээн мэргэжлийнхэн дүгнэсэн. Тус үйл явдлын дараа Эрчим хүчний салбарт нэр хүндтэй нэгэнбээр “Төвийн эрчим хүчний системийн аваарын “0” зогсолтод эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөрөө буруутай” хэмээн сошиалаар мэдэгдсэн нь энэ салбарт мэргэжлийн бус “би чадна”-чууд аюул учруулаад эхлэснийг харуулах мэт. 2018 оны аравдугаар сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “МИАТ компани зургаан онгоцтой ч, 900 ажилтантай байгаа нь зөв үү?” хэмээн асуусан нь манай “төрийн өмчит”-үүд ямар нүсэр зардалтай байдгийг нотлох шиг.
 МАН засагласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төрийн өмчит компаний захирлуудын авлигатай холбоотой хэрэг явдлууд сонины хуудсанд шарлан үлдэж “Эрдэнэт” УҮГ, “УБДС” ТӨХК, “ДЦС4” ТӨХК зэрэг олон компанийн захирлууд авлигын хэрэгт холбогдон ял эдлэж зарим нь ажлаа хүлээлгэн өгч дуулиан намдсан. 2019 оны гуравдугаар сард “Эрдэнэт” УҮГазарт “Онц байдал” зарласны дараах зургаан сарын хугацаанд 410 тэрбум төгрөгийн 197 гэрээг шууд хийсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Эрдэнэтийн 49 хувийг улс өөртөө буцаан авснаар улстөрчдийн шахааны бизнес улам цэцэглэж байна гэх иргэдтэй ч таарч байв. Төрийн өмчит компани үйлдвэрүүд эзэнгүй мэт байдгаас эрх мэдэлтнүүд өөрийн өмч мэт оодорч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас зээл авсан байх жишээтэй.
Улаанбаатар хотын Агаарын бохирдолттой тэмцэх ажлын хүрээнд 2018 онд “Таван толгой түлш” ХХК-г байгуулж шахмал түлш үйлдвэрлэж эхлэсэн. Компани өнөөг хүртэл шилэн данс хөтлөөгүй нь үйл ажиллагаа нь жигдрээгүйтэй холбоотой. Засгийн газраас “Таван толгой түлш” компанийг онцгойлон дэмжиж шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ тохиолдолд хувийн хэвшлийнхэн сайжруулсан түлшний зах зээл рүү орж өрсөлдөх боломжгүй болно.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад Үндэсний аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниудаа л төр нь хяналтадаа байлгадаг бөгөөд бусад үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг болон уул уурхайн компаниуд нь хувийн хэвшилд харъяалагддаг ажээ. Түүнчлэн төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд гэрээгээр шилжүүлснээр төрийн үйлчилгээг илүү хурдан, хүртээмжтэй уян хатан болгож, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн туршлага байна. Өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагаас харахад Төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар менежментийг сайжруулдаг ба хувьчлалын зарчим нь тухайн үйлдвэрийн ажилчдад давуу эрх олгосон байхаар хөрөнгийн биржээр дамжуулан зохион байгуулах нь зөв шийдэл гэж үзжээ. Энэ жишиг Францад буй бөгөөд дээрх туршлагыг хэрэгжүүлбэл зах зээлд савалгаа үүсгэхгүйгээр хувьчлал хийх боломжтой гэх тооцоолол гаргасан байна. Ингэхдээ нийт Төрийн өмчийн компаниудаас ердөө л 5-10 хувийг нь л нэгэн зэрэг хувьчилж болох аж. Мөн хувьчлалын үр дүнд төвлөрсөн хөрөнгийг зөвхөн тухайн компанийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд зарцуулдаг байна. Сингапур улсын “Темасик сан” нь Төрийн өмчит үйлдвэрүүдийнхээ менежментийг хариуцан ажилладаг бөгөөд Удирдлагуудыг нь улс төрөөс хамаарахгүйгээр зөвхөн мерит зарчмаар томилж, тогтвортой ажиллуулдаг бөгөөд энэ нь Төрийн өмчит компаниудыг өндөр үр ашигтай ажиллуулах гол нөхцөл болдог ажээ.
Манай улс дээрх улс орнуудын сайн жишиг, менежментийн оновчтой хувилбаруудыг судлан, олон жил үргэлжилж байгаа улс төржсөн томилгооноосоо татгалзаж компанийн засаглалыг өндөр түвшинд хөгжүүлэх шаардлага тулгарсаар байна.
Нийтлэлээрээ төрийн өмчит компаниудын өмнө тулгардаг түгээмэл асуудлыг хөндөхийг чухалчилсан бөгөөд шийдлийн талаар ч санаагаа цухас дурдсан. Төгсгөлд нь буруу замаар будаа тээж, өндөр эрсдэлтэй тулгарсан Итали улсын Үндэсний томоохон компани болох “ENI”–ийн түүхэн сургамжтай үйл явдлын талаар өгүүлье. Энэ түүх манай төрийн өмчтнүүдэд давтагдахгүй гэх баталгаагүй болоод байна. “ENI” нь Италийн томоохон Төрийн өмчит компани бөгөөд улс орны хэмжээнд эрчим хүчний нөөцийн ихээхэн хэсгийг хангадаг төдийгүй Европд нийлүүлдэг, 335 салбар, 135 мянган ажилтантай, Италийн үндэсний шүтээн болсон компани юм. Компанийн менежмент, стратегид Засгийн газраас асар зохисгүй байдлаар нөлөөлдөг байжээ. Улс төрчид, төрийн хүнд сурталтнуудаас бизнесийн дотоод асуудалд нь үргэлж хутгалдаж, мэргэжлийн баг нь дангаараа компанийг удирдах ямар ч боломжгүй болгодог байв. Энэ нь шийдвэр гаргах явцыг удаашруулж, үр ашиггүй үйл ажиллагаанд түлхдэг байжээ. Төрийн хүнд сурталтнууд компанид хэнийг ажилд авах, хэнийг удирдах албан тушаалд тавихыг үргэлж заадаг байсан бөгөөд энэ явдал ужгирсаар байв. Гэвч нэг л өдөр компанийг хар шуурга дайрч, сөрөг хүчин засгийн эрхийг авснаар компанийн удирдлага өөрчлөгдсөн ба Гүйцэтгэх захирлаар Франко Бернабе томилогдон очив. Тэрбээр олон нийтэд хандаж “ENI” компанид авлигын ямарч хэлбэрийг тэвчиж чадахгүй. “ENI” бол ард түмний компани. Тиймээс ариун шударга ёсны дагуу ажиллах ёстой” хэмээн мэдэгдэл хийжээ. Ингээд Ф.Бернаби “ENI” компанийн удирдлагууд болон 200 ахлах менежерийг огцрохыг шаардсан байна. Улмаар 20 гаруй өндөр албан тушаалын гүйцэтгэх ажилтнууд түүний дотор Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Габриэл Каглиари авлигын хэргээр баривчлагдаж, хоригдож байхдаа амиа хорлосон зэрэг нь олон нийтийн дунд ихээхэн шуугиан дэгдээж байлаа. Франко Бернабе, “ENI”-г ил тод, авлигаас ангид, өндөр бүтээмжтэй болгохын тулд “цэвэрлэх” чин хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, “ENI” шатаж байж магадгүй гэхдээ бид түүнийг үнс нурамнаас нь шинээр босгоно” хэмээн хэлж байв. Бүх ахлах менежерүүдийг солино гэдэг “ENI”-г хэн болохоо харуулж чадаагүй байгаа шинэ хүмүүсийн гарт өгнө гэсэн үг... Гэсэн ч би ингэж шийдлээ. Энэ бол том эрсдэл, гэвч бас сайхан боломж” хэмээн Ф.Бернаби хэлж байжээ.
Улс төрчдийн учруулсан хямралын сорилттой тулгарсан “ENI” компани асар эмзэг байдалд орсон ч Италийн Засгийн газар компанийг хувьчлах замаар түүний менежментийг асар хурдацтай өөрчилж чадсанаар үндэстэн дамнасан компаниа аварч чадсан түүхэн жишээнээс бид сургамж авах нь зүйтэй юм.
Энэ бүхний эцэст Бид төрийн өмчтнүүдийг төрөөс дэмжиж, өсгөн үржүүлж, Үндсэн хуульдаа тунхагласан дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагаас ухарч, өнгөрсөн нийгэмд үлдээж орхисон төрийн өмчтэй, төлөвлөгөөт эдийн засагтай социализм руугаа алхам алхмаар ухарсаар байх уу? гэсэн асуултыг нээлттэй үлдээе.


(Дархан-Уул аймгийн Ардчилсан Намын Хорооны тэргүүлэгч гишүүн,

АН-ын ҮБХорооны гишүүн, Монгол улсын Зөвлөх инженер О.Нямдаваа)

эх сурвалж ."Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
16 цаг 48 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]