Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Энэтхэг Хятад хоёр цэргийн томоохон мөргөлдөөнд бэлтгэж байна

Саяхан Энэтхэгийн цэргийнхэн Хятадын хилчидтэй мөргөлдсөний дараа энэ хоёр улс хил дээрээ бүхэл бүтэн арми хуралдуулж байгаа нь цэргийн томоохон мөргөлдөөн болох магадлалыг улам нэмэгдүүлж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Ойрхи Дорнодын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар талууд хил орчим өөрийн нутагтаа хүнд зэвсэглэл байрлуулан, агаарт цэргийн нисэх онгоцууд байнга нисч байгаа нь хоёулаа цөмийн зэвсэгтэй энэ хоёр орны хооронд нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэжээ.
“Тавдугаар сарын 5-нд хилийн Ладкхагийн районд болсон мөргөлдөөнд Энэтхэг Хятадын 250 гаруй цэргийн албан хаагч оролцсон байна. Үүнээс хойш өнөө хүртэл хоёр тал 1962 оноос хойш халуун цэг болсоор ирсэн голын хөндийг эзлэхийн тулд цэргээ нэмж хуримтлуулсаар байна. Энэтхэг өнөөх маргаантай Галваны хөндийд цэрэг нэмж байрлуулсан бол Хятад энэ нутгийг өөрийн газар нутаг хэмээн арван майхан бүхий Ардын чөлөөлөх армийн хэдэн зуун цэргийг мөн аваачжээ. “The Economic Times” сонины батлан хамгаалахын эх сурвалжаас авч мэдээлснээр энэ цэргүүдийг өөр газраас татаж авчирсан гэнэ.
COVID-19-ийн хатуу дэглэм хамаагүй болж, нөхцөл байдал хурцадсаар байна гэж Энэтхэгийн батлан хамгаалахын эх сурвалж мэдээлжээ. Харин Хятадын Ардын чөлөөлөх арми болохоор Галван хөндийн статус-квог амжилттай сэргээлээ гэснийг “Global Times” хэвлэл даваа гарагт мэдээлсэн байна. Хятадын хилийн цэрэг “Хилийн хяналтаа чангатгаж Энэтхэгийн талаас Галваны хөндий дэх Хятадын газар нутагт батлан хамгаалах зориулалттай байгууламж хууль бусаар барьж байгаад хариу өгөх шаардлагатай алхам хийх болно” гэжээ. Энэтхэг болохоор Галваны хөндий нь Делигийн баталснаас Аксай Чинийн нэг хэсэг ч өнөөдөр Хятадын тал хяналтдаа аваад байгаа юм гэж үзэж байгаа юм. Энэтхэг улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан хилийн мэдээллийн тухай нарийн тусгасан улс төрийн карт зурагтаа өнөөдөр Хятадын мэдэлд байгаа Аксай Чинийг Энэтхэгийн Ладкхагийн нэг хэсэг хэмээн тэмдэглэсэн байдаг.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам бас “Энэтхэг улсын зүгээс Кашмирт явуулж байгаа бодлогыг шийдвэртэй буруушаадаг юм” хэмээн “Al-Masdar News” хэвлэлд бичжээ. Мэргэжилтнүүд болохоор харьцуулж үзвэл Энэтхэг нь Хятадын эсрэг зогсох боломж тун бага боловч нөхцөл байдал одоохондоо Энэтхэгийн талд байна гэж тэмдэглэж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 цаг 18 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]