Уншиж байна...
 
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байнаАрьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэМонгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний ойн өдрөөр Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө
Хамгийн том телескопоор харь гаргийнхныг хайна

 Хятад улс өмнөд нутгийнхаа Гуйжоу мужид орших дэлхийн хамгийн том радио телескопоор харь гаргийн соёл иргэншил хайх ажлаа ирэх есдүгээр сараас эхлүүлнэ гэнэ. Энэ том төхөөрөмж FAST буюу “Five hundred meter Aperture Spherical Telescope” (таван зуун метрийн диаметртэй дээд мандлын телескоп) нэртэй. Энэ том телескопын гол үүрэг нь сансар дахь холын биет, тэдний үүсэл хувьсал болон шинжлэх ухааны бусад зүйлийг судлах явдал юм. Улаан дээр байрлуулсан 500 метрийн диаметртэй энэ том тогоог 185 сая ам.долларын өртгөөр байгуулсан юм. Үүний зэрэгцээ энэ станцын ойролцоо байсан есөн мянган хүнийг нүүлгэн шилжүүлж эргэн тойронд нь арав гаруй км-т ямар нэгэн браилгын ажил хийхийг хоригложээ. Мөн дэргэд нь шинжлэх ухаан, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, жуулчдыг ирүүлж байхаар төлөвлөсөн байна.
Уг нь энэ төхөөрөмжөөр харь гаргийн соёл иргэншлийг хайх ажлыг хятадууд хоёр жилийн өмнөөс эхэлсэн боловч энэ удаад тестийн дэглэмээр хайх юм байна. Харь гаргийнхныг хайх энэ ажил нь шинжлэх ухааны бусад ажлуудад садаа болохгүй гэж судалгааны ажлын удирдагч Жан Тонжи онцлон тэмдэглэжээ. Тэр бас одоогоор бидний хүлээж авч байгаа дохионуудын дотор “харь гаргийнхан” гэхээр материал харагдахгүй байгаа гэсэн байна. Гэхдээ харь гаргийн соёл иргэншил байдаг л юм бол, тэд сансарт илгээлт явуулж л байгаа бол FAST түүнийг хүлээн авч илрүүлэх магадлал бий гэж Жан Тонжи тэмдэглэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]