Уншиж байна...
 
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байнаАрьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэМонгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний ойн өдрөөр Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө
Ковид-19 вирусийн гарал үүслийн тайланг улс төрийн зорилгоор ашигласан гэх эсэргүүцэлтэй АНУ тулгарч байна

Хуурамч тайлангаа улс төрийн зорилгоор ашигласан гэх эсэргүүцэлтэй АНУ тулгарч байна

 

Дэлхийн 213 улс оронд бүртгэгдээд байгаа Ковид-19 цар тахал үүний эсрэг авч буй арга хэмжээ, хоригоос үүдэн дэлхийн бүх улс орон, бүс нутгууд эрүүл мэнд, нийгэм, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын томоохон хүндрэлтэй тулгарч байна. Улмаар улс орон, Засгийн газар, хамтын нийгэмлэгүүд тулгарсан асуудлыг шийдэх чадвар, эдийн засгийн чадамж, аюулгүй байдлын үнэн бодит дүр төрх улам бүр ил тод болсоор байна.

Ковид-19 вирус нь анх лабораториос алдагдсан уу эсвэл байгалиас гаралтай юу гэх таамаглалд бодит хариулт өгөх цаг ирсэн. Нэгэнт АНУ тодорхой үнэнд тулгуурласан баримт гаргаж ирж чадахгүй байж удаа дараа худал хуурмаг мэдээлэл зохиож, тагнуулын байгууллагаас нь зохиомол тайлан гарган үүнийгээ Хятад улсыг харлуулан буруутгахдаа ашиглаж байгаа юу гэх асуудал яригдаж байна. Вирусийн гарал үүслээр шалтаглан буруугаа Хятад улсад “тохож”, хариуцлагаас зугтаж, улс төрийн вирус тараах гэсэн зорилго агуулж байна гэх мэдээлэл гарч байна.

Вирусийн гарал үүслийг тогтооход шинжлэх ухаанч судалгаа чухалд тавигдах ба энэ асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн байр суурь олон улсад давамгай байна. Вирусийн гарал үүслийн хоёр дахь шатны судалгаа нэгдүгээр шатны судалгаанд үндэслэн цогцоор үргэлжилж, дэлхийн олон орны олон газарт вирусийн гарал үүслийн судалгаа явуулж байж үнэн бодит хариултыг олох болно.

 

Вирусийн гарал үүслийн асуудалд ил тод бус, хариуцлагагүй, хамтарч ажиллаагүй улс орноор АНУ нэрлэгджээ. АНУ-ын дор хаяж таван мужийн Ковид-19 халдвар тархсан байдал нь АНУ-ын анхны батлагдсан тохиолдлоо мэдээлсэн хугацаанаас эрт байгаа нь анхаарал татаж байна. АНУ-ын хэвлэл мэдээллээр Ковид-19 вирусээр нас барсан анхны тохиолдол нь 2020 оны эхээр бүртгэгдсэн гэж мэдээлэгдсэн нь тус улсын албаныхны тогтоосон хоёрдугаар сарын эхээр гэсэн хугацаанаас хэдэн долоо хоногийн өмнө болж таарч байна. АНУ нь одоог хүртэл  Форт Детрик биологийн лаборатори, Хойд Каролинагийн их сургууль болон АНУ-ын хилийн чанад дахь 200 гаруй биологийн туршилтын баазын талаарх олон улсын нийгэмлэгийн үндэслэлтэй эргэлзээнд хариулахаас татгалзаж байна. АНУ өөрийн улсын лабораторийн нөхцөл байдлыг шалгаж зарлахгүй байж бусад улс орны нэр хүндэд халдсан гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл хийж, үнэнийг дарагдуулж, хариуцлагаас зугатахаар санаархаж байгаа юу гэх мэдээлэл гарч байна. Вирусийн гарал үүслийн тал дээр дэлхий нийт хамтын ажиллагаандаа “үнэнээс халхлагдсан нууц” зүйл гэж байх ёсгүй гэдгийг зарласан. Вирусийн гарал үүслийн тал дээр өөрсдийн судалгаа, бодит мэдээллээ дэлхий нийтэд тайлагнах  үүрэгтэй төдийгүй хариуцлагыг хүлээх хэрэгтэй.

Хятадын талаас АНУ-ыг “Форт Детрик биологийн лабораторийн талаарх эргэлзээ”, “Хойд Каролинагийн их сургуулийн Барикийн багийн титэмт вирусын судалгааны нөхцөл байдал” гэсэн хоёр баримт бичиг болон Форт Детрик лабораторийг шалгуулахыг удаа дараа шаардан “Global Times” сайтын нээлттэй захидлыг ДЭМБ-д хүргүүлж байсан. Цаашид АНУ нь вирус лабораториос тарсан хэмээх албан бус таамаглалыг баримталсаар байвал юуны өмнө ДЭМБ-аар Форт Детрик бааз, Хойд Каролинагийн их сургууль зэрэг газарт вирусийн гарал үүслийн судалгааг хийлгэх хэрэгтэй гэсэн байр суурь байна.

 

Ийнхүү АНУ нь вирусийн гарал үүслийн асуудлыг улстөржүүлж төөрөгдүүлсэн нь эцэстээ олон нийтийн дэмжлэгийг авалгүйгээр харин ч олон улсын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүний нотолгоо нь 80 гаруй улс орон ДЭМБ-ын ерөнхий захиралд захидал илгээх, мэдэгдэл гаргах, нот бичиг илгээх зэрэг арга замаар вирусийн гарал үүслийн асуудлыг улстөржүүлэхийг эрс эсэргүүцэж, Хятад-ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг ул суурьтай үзэж хандахыг шаардсан байна. 100 гаруй улс орон, бүс нутгийн 300 гаруй улс төрийн нам, нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид ДЭМБ-ын нарийн бичгийн газарт вирусийн гарал үүслийн асуудлыг цаашдаа улстөржүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн хамтарсан мэдэгдэл хүргэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]