Уншиж байна...
 
2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбат сонгогдлоо"Uzesgelent Surgery Clinic"-ийн хамт олон Парисын олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүд 10 сая төгрөгийн үйлчлүүлэх эрх бэлэглэжээЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөчУГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээАН-ын дарга Л.Гантөмөр: Залуучуудаа итгэлтэйгээр саналаа ирж өгөөрэй. Таны өгсөн санал үр дүнгээ өгнөАН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээСЕХ: 11 ЦАГИЙН БАЙДЛААР 400 МЯНГАН СОНГОГЧ САНАЛАА ӨГӨӨД БАЙНААнагаахын чиглэлээр олон улсын олимпиад боллоо
 Г.Бадамцэцэг: Архи уугаад тасрахад хүний 8000 хүртэлх мэдрэлийн эс сэргэхгүйгээр үхдэг гэсэн судалгаа бий

Архи, согтууруулах ундааны хор нөлөөний талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны мэргэжилтэн Г.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Архидан согтуурах хандлага ихэсч байна гэх мэдээлэл байдаг. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар архины хэрэглээ ямар түвшинд гарсан бэ?

-Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс ЭМЯ болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Номхон далайн баруун бүсийн орнуудад 2003, 2009, 2013 болон 2019 онд халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгааг нийт дөрвөн удаа хийсэн. Хамгийн сүүлд 2019 онд хийгдсэн судалгаанд 21 аймгийн 377 кластерт 6648 хүнийг оролцуулсан. Судалгаанд 15-64 насныхныг хамруулж, архи согтууруулах ундааны хэрэглээг судалсан. Судалгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд хүн амын 12 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол сүүлийн нэг сард 34.8 хувь нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж гарсан. Харин амьдралынхаа туршид архи согтууруулах ундаа амсаж үзээгүй, хэрэглэж байгаагүй гэсэн нь 15-64 насныханы дунд 30.6 хувьтай гарсан байна.

-Судалгаагаар 15-64 насныхны дунд архидан согтуурах нь их байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Тус судалгаанд ДЭМБ-аас гаргасан стандарт уулт буюу архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн яаж тодорхойлох вэ? гэсэн аргачлалыг тусгасан. Тодруулбал, Согтууруулах ундаанд агуулагдах этинолын хэмжээгээр стандарт уултыг хэмждэг бөгөөд 10 гр этинол агуулсан согтууруулах ундааг нэг стандарт гэж үзнэ. (100-120 гр дарс, 30-50 гр архи, 330 гр шар айрагт 10 гр этинол агуулагддаг.) Архи, согтууруулах ундааг нэг удаад 6 ба түүнээс олон стандарт уултаар хэрэглэсэн хүнийг “хэтрүүлэн хэрэглэгч” гэж үнэлэхийг ДЭМБ-аас зөвлөдөг. Бидний хийсэн судалгаагаар сүүлийн нэг сард нэг удаад хэрэглэсэн согтууруулах ундааны хэрэглээ 9.3 гарсан.  Үүнээс үзэхэд манай орны иргэдийн хувьд архи согтууруулах ундааны хэрэглээ өндөр байна гэсэн үг.  Мөн дэлхий дахинаа суурилсан өсвөр үеийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаанд өсвөр насны хүүхэд буюу 12-18 насны хүүхдүүдийн 4 хүүхэд тутмын нэг нь архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн бол 10 хүүхэд тутмын нэг нь согтож үзсэн гэсэн судалгаа байдаг.

-Эдгээр тоон үзүүлэлт литрээр  хэмжигдэж байгаа юу?

-2019 онд хийгдсэн судалгаагаар нэг удаа уух архи согтууруулах ундааны хэмжээг тогтоож өгсөн байсан. Үүнд нэг удаад 25 миллилитр архи, 330 грамм шар айраг эсвэл 100 миллилитр дарсыг нэг стандарт уулт гэж тооцогдож байсан. Гэвч бодит байдал дээр ганцхан хундага архи уугаад л болоо гэх хүн цөөн. Эхлээд 25 миллилитр архи авлаа гэж бодъё. Дахиад нэлээд хэдэн удаа авна. 5 удаа энэ хэмжээгээр авлаа гэж тооцоод үзэхэд тухайн хүн хэтрүүлэн хэрэглэгч болчихож байгаа юм. Угтаа бол ДЭМБ-аас гаргасан архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг тухайн улс орон мөрдөх ёстой. Жишээ нь эмэгтэй хүн 2-3 стандарт уулт буюу 1 удаадаа 2-3 удаа 25 миллилитр архи уух эсвэл 330 грамм шар айргийг 2 удаа уух нь зохистой хэрэглээ болж байсан. Харин эрчүүдийн хувьд 3-4 гэж үздэг. Үүнийг л монголчууд хэтрүүлэн хэрэглэж байгаа гэсэн үг юм. Ер нь монголчуудын дунд архины хэтрүүлэн хэрэглээ асар өндөр байгаа.  

ДЭМБ-аас гаргасан шийдвэрээр 2023 оноос эхлэн стандарт уулт гэх яриаг ашиглахгүй байхаар болсон. Товчхондоо тухайн хүн архи согтууруулах ундааг хэрэглэсэн л бол архи согтууруулах ундааны хэрэглэгч гэж ойлгож болно.

-Архи уух өдрийн давтамжийг заасан хугацаа гэж байдаг уу?

-Архи уух давтамж гэхээс илүүтэйгээр уусан архи хүний биеэс хэдий хугацаанд гадагшлуулдаг вэ? гэдгийг мэдэж авах нь чухал. Ерөнхийдөө архийг биеэс гадагшлуулахын тулд элэг тасралтгүй 10 цаг ажилладаг. Жишээ нь, та 50 миллилитр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзвэл элэг түүнийг 10 цаг тасралтгүй ажиллаж байж биеэс гадагшлуулна. 3 лааз шар айраг уулаа гэж бодоход элэг тухайн бодисыг гадагшлуулахын тулд 30 цаг тасралтгүй ажиллах хэрэгтэй болж байгаа юм.  Зарим хүн өчигдөр архи уусан ч өнөөдөр зүв зүгээр ажлаа хийгээд явж байгаа гэдэг. Гэтэл үүний цаана таны бие махбодь маш их хордож, бас маш их ядарч байдаг. Учир нь таны биеийг цэвэршүүлэх гэж хэдэн өдөр тасралтгүй ажиллах болж байна шүү дээ. Архи, тамхины хэрэглээ өндөр байна гэдэг нь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлд багтдаг өвчлөл болох элэгний хорт хавдар, зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх болон чирхийн шижингээр өвдөх эрсдэл өндөрсч байна гэсэн үг.

Халдварт бус өвчин болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, артерын даралт, хорт хавдар гэх мэт эдгээр өвчний эрсдэлт хүчин зүйлд хорт зуршил буюу архи тамхины замбараагүй хэрэглээ багтдаг. 

Ерөнхийдөө халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлд анхдагч болон хоёрдогч эрсдэлт хүчин зүйл хамаардаг. Анхдагч хүчин зүйлийг өөрчилж болох, өөрчилж болохгүй гэсэн хоёр бүлэгт хуваадаг бөгөөд өөрчилж болохгүй хүчин зүйлд нас болон удамшил ордог. Харин өөрчилж болох хүчин зүйлд архи тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт болон дасгал хөдөлгөөн ордог.

-Архи уусны дараа хүмүүс шартлаа гэж хэлдэг. Шартах процесс нь хүний биед сөргөөр хэрхэн нөлөөлдөг вэ?

- Шартах үзэгдлийн гол шалтгаан нь ацетальдегид гэх химийн хорт бодисын хүний биед байх хугацаанд үзүүлдэг үйлчилгээ. Монгол хүний архийг задлах фермент, архины задралын бүтээгдэхүүнийг задлах фермент нь европчуудаас 4-5 дахин бага байдаг. Үүнтэй холбоотойгоор архи согтууруулах ундааг хэрэглэх үед хүний бие махбодод харилцан адилгүй гаж нөлөө илэрдэг. Зарим хүнд нүүр болон бие улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол зарим хүнд огт шинж тэмдэг илэрдэггүй. Харин маргааш нь тухайн хүний дотор муухайрч, бөөлжиж, гүйлгэх гэх мэт ямар нэг байдлаар шинж тэмдэг илэрдэг бол зарим хүнд огт илэрдэггүй. Тэгэхээр тухайн хүний бие махбодын хариу урвал нь буюу архи согтууруулах ундааг хүлээх авах чадвар нь өөр өөр байна гэсэн үг.

Этилийн спирт нь хүний бие организмд орсны дараа хүний цусанд нэвтрэн элгэнд урвалд орсноор исэлдэн “Ацетальдегид” гэдэг бодис болж хувирдаг. ДНХ нь эсийн хэвийн өсөлт болон үйл ажиллагааг хангаж хянаж байдаг. Энэ нь гол бүтцийг гэмтээдэг гэсэн үг. Хүний ДНХ гэмтсэн тохиолдолд эсүүд хяналтгүй ургаж хавдар үүсгэдэг. Энэхүү хортой ацетальдегидийг хүн ихээр хэрэглэх нь цочмог, архаг элэгний үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хавдар үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлнэ.

Тодруулбал, царай харлах, хоолны дуршил буурах, хоолны шингэц муудах, элэг томрох, өөхлөх, элэг орчим хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Судалгаагаар дараах эрхтнүүдийн хорт хавдрын дийлэнх нь архины хэрэглээтэй шууд холбоотой болох нь  нотлогдсон бөгөөд амны хөндий, залгиур, дууны хөвч, улаан хоолой, элэг, бүдүүн шулуун гэдэс, хөх /эмэгтэйчүүдэд/ зэрэг эрхтнүүдийн хавдар мөн архинаас шалтгаалах нь бий.

-Архи уугаад ойн санамжаа алдах буюу “тасарсан” гэх тохиолдолд хүний бие махбодид ямар нөлөө явагддаг вэ?

-Нэг удаа архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа санах ой түр зуур алдагдах буюу тасрахад хүний 8000 хүртлэх мэдрэлийн эс сэргэхгүйгээр үхдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр архи согтууруулах ундаа хэрэглээд хэдэн удаа тасрана төдий чинээ эд эсүүд нь сэргэхгүйгээр үхэж, улмаар цаг бусын нас баралтаар үхэх эрсдэл өндөрсч байдаг.

-Архи, тамхины хорт зуршлаас гарахын тулд элдэв бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?

- Эрүүл мэндийн сайдын 2022 оны тамхинаас гаргах эмчилгээний заавар журам батлагдсан байдаг. Үүнийг сум, өрхийн Эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлж байгаа. Тамхи татдаг хүнд никотины хамаарал бий болдог. Түүнээс салахын тулд иргэд наалт, хүлхдэг гаа болон никотины агууламж маш багатай тамхинаас гаргадаг эм зэргийг хэрэглэх нь бий. Тамхинд донтуулагч бодист хордсон хүмүүс тамхинаас гэнэт гарахад бие нь тавгүйрхэх, тамхи татвал тайвшрах юм шиг мэдрэмж төрдөг.

Тиймээс тэр донтуулагч бодисын хор нөлөөг аажмаар багасгахын тулд тамхины наалт зэрэг нь тухайн бодисыг тодорхой хэмжээгээр өөртөө агуулсан байдаг. Тэр нь тамхинд агуулагддаг хэмжээнээс хэд дахин бага бөгөөд түүнийг хэрэглэдэг хэмжээнээс хэд дахин бага хэрэглэж байж тамхинаас гардаг. Зарим тохиолдолд эдгээрийн алийг нь ч хэрэглэхгүйгээр хүн өөрийн ухамсраараа тамхинаас гардаг. Үүнтэй адил архинаас гаргадаг энэ төрлийн бүтээгдэхүүнүүд бий. Эдгээр нь огт оргүй нөлөөгүй зүйл биш. Гагцхүү тууштай, өөрийн бодолтой үнэнч л байх хэрэгтэй. Мөн архинаас гарахад туслах зорилготой сэтгэл заслын эмчилгээ бас бий. Нийслэлийн харьяа дүүрэг болгонд ийм эмчилгээ байдаг учир хүссэн хүн бүр хамрагдах боломжтой. Хамгийн гол нь тухайн иргэн өөрийн шийдвэртээ үнэнч байх л чухал.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com