Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
М.Баяраа: Цаг агаарын хэм хөрсөн дээр -45 градус хүрч байгаа тул давс, бодис үр дүнгүй байна

Улаанбаатар хотод цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодрууллаа.

-Орон даяар их хэмжээний цас орж, зудын байдалтай байгаа. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг хэрхэн хийж байна вэ?

-Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас хойш цас орж эхэлсэн. Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Тиймээс давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байна. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүссэн. Давс, бодис нь -25 градуст хайлалт өгдөг. Сүүлийн хоёр хоног эрс хүйтэрч, өдрийн цагаар бага зэргийн хайлалт өгч, оройн цагаар тус хайлалт нь зам талбайд барзайлт, бөмбөлөг үүсгэж байна. Өнөөдөр уг асуудлаар холбогдох байгууллагуудтай хуралдаж, зам цэвэрлэгээний шинэ технологи турших асуудлаар хэлэлцлээ. Давс, бодисоо шөнийн цагаар болон үүрээр цацаж байгаа ч цаг агаар хүйтэн байгаа тул замын цас, мөс хайлахгүй байна.

-Хэт хүйтнээс шалтгаалж давс, бодисын үйлчилгээ муу байгаа юм байна. Тэгвэл авто зам болон явган хүний замын халтиргаа гулгааг хусах, цэвэрлэх ажлыг хэрхэн хийж байна вэ?

-Хялмаа унаж байгаатай холбоотойгоор асуудлууд үүсэж байна. Гэхдээ хотын хэмжээнд 17 цэвэрлэгээний байгууллага өчигдрөөс эхлэн хариуцсан зам, талбайгаа цэвэрлэж байгаа. Технологийн зарим өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. -25 градусаас илүү хүйтэрч байгаа тул давс, бодис цацах гэсэн хуучны технологи үр дүнгээ үзүүлэхгүй. Тиймээс бусад улс орноос туршлага судалж, химийн орц найрлага өндөртэй, -40-45 градуст цас мөсийг хайлуулах чадвартай бодисуудыг ашиглах шаардлагатай байна. Явган хүний замыг цэвэрлэсэн ч дахиж хялмаа унаж, халтиргаа үүсгэж байна. Тиймээс явган хүний зам дээр дайрга цацаж эхэлнэ. Энэ мэтчилэн технологийн өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна.

-Хот тохижилтын газрын зарим чиг үүргийг дүүргүүдэд хуваарилах ажил яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээнд асуудал үүссэн үү?

-Анхан шатны нэгжүүд болох дүүрэг, хороо нь хот нийтийн аж ахуйн ажлыг өөрсдөө гардаж хийх эрх зүйн үндэслэлтэй. Өдий хүртэл Хотын дарга, Ерөнхий менежер нь хот нийтийн аж ахуйн ажлын холбогдох тендерийг зарладаг байсан. Одооноос дүүргүүд өөрсдөө хот нийтийн аж ахуйн ажлаа гардаж хийгээд, чадавхаа бэхжүүлэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна. Мэдээж Хот тохижилтын газрын ажилчдыг халж, солихгүй. Ажлын байрны нөхцөл, цалин хангамжийг бууруулахгүйгээр сэлгэн шилжүүлж, туршилтын хугацаагаар ажиллах боломжоор  хангана. Ойлголтын зөрүү, буруу ойлголтоос үүдэж бага зэрэг асуудал үүссэн. Дүүргүүд өөрсдөө бүсчилсэн байдлаар зохион байгуулалтаа сайн хийх ёстой.

-Хот тохижилтын байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэж буй. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-70 гаруй тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагааг зарласан. Арванхоёрдугаар сарын 28-нд тендерийг нээнэ. Тендер нээгдсэний дараа Үнэлгээний хороо зохих журмын дагуу шалгаруулалтаа хийнэ. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх боломжтой. Зуслангийн бүс болон хотоос гарах чиглэлд цасны хэмжээ 40-50 см зузаантай байгаа. Улаанбаатар хотын хувьд авто зам, явган хүний замууд дахь халтиргаа гулгааг арилгах ажлыг эхний ээлжид зохион байгуулна. Мэдээж дулааны улирал шиг зам талбайг харлуулж, цэвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл хөрсний хэм маш хүйтэн, хөлдөлт ихтэй байгаа энэ үед одоо ашиглаж байгаа бодис, давс үр нөлөө үзүүлэхгүй байна. Тиймээс өөр төрлийн бодис ашиглана.

-Аж ахуйн нэгжүүд орчны 50 м зам талбайгаа цэвэрлэх ёстой. Энэ чиглэлээр уриалга, аян зохион байгуулж байгаа юу?

-Жилд найман удаа хотын хэмжээнд их цэвэрлэгээ хийдэг. Голчлон хавар, намрын улиралд үүсдэг хур хог хаягдал, шарилж, цас цэвэрлэгээний үеэр уг цэвэрлэгээг хийдэг. Өчигдрөөс эхлэн дүүргүүд цас, цэвэрлэгээний аян эхлүүлсэн. Шинэ жил болох гэж буйтай холбоотойгоор бүх дүүргүүд цас цэвэрлэгээтэй холбоотой аян зохион байгуулна.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com