Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Эдийн засагч Р.Шинэгэрэл: Энэ хавар асар их мөнгө хэвлэх юм байна. Ингэснээр бид 3000 байсан талхыг 3500 төгрөгөөр авдаг болно

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны 2022, 2023 оны ногдол ашиг тараахаар болоод буй. Гэвч бэлэн мөнгө зах зээлд нийлүүлснээр үнийн өсөлтийг улам хөөрөгдөнө гэж эдийн засагчид үзэж байна. Уг асуудлаар эдийн засагч Р.Шинэгэрэлийн байр суурийг хүргэж байна.

Эдийн засагч Р.Шинэгэрэл:  

-Бэлэн мөнгө тараах нь хамгийн буруу шийдэл байдаг. Маш олон туршлагаар бид мэднэ. Гэхдээ нөгөө талаар иргэдэд хувьцаа гээд өгчихсөн, иргэд хувьцааны ногдол ашгаа авах хүлээлттэй байгаа. Нэг тадаас иргэд ногдол ашгаа авах хүлээлттэй, нөгөө талдаа эрх баригчид сонгууль угтсан бэлэн мөнгө тараах сонирхолтой байдаг. Энэ 2 сонирхлын огтлолцол нь бидэнд эргээд эдийн засгийн ямар хүндрэл авчрахыг таашгүй.

Ганцхан ногдол ашиг гэлтгүй тэтгэвэр тэтгэмжийг огцом нэмж байна, төрийн алба хаагчдын цалинг огцом нэмж байна. 3,4-р сард дахиад нэмэх ярианууд явагдаж байна. Энэ бүгдийг харахад бэлэн мөнгийг маш их хэвлэх юм байна, зах зээл дээр мөнгөний нийлүүлэлтийг асах ихээр нэмэх юм байна. Харин сонгуулийн дараа, ирэх намар эдийн засагт, энэ бүхний дараа хор уршиг үнэ ханшийн өсөлтөөр илэрхийлэгддэг.

10 жилийн өмнө 100 доллар хэдэн төгрөг байсан юм, одоо хэдэн төгрөг болов гэхэд л асар том зөрүү гардаг. Тэгтэл гадаад зах зээл дээрх бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт асар бага байхад монгол дахь үнийн өсөлт төгрөгөөр илэрхийлэхэд 2-3 дахин нэмэгдчихсэн байдаг. Энэ бол бүгд бэлэн мөнгөтэй холбоотой. Сонгууль угтсан шийдвэрийн муу үр дүн үргэлжлээд байна гэсэн үг. Энэ алдаагаа би дахиад давтах гэж байна. Сөрөг үр дагавар нь ямар хэмжээнд ирэхийг таашгүй байна.

Бүх бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Иргэдэд ирж байгаа бэлэн мөнөгө чанарын өсөлт авчрахгүй. 100 төгрөгөөр авч байсан талхаа 110 төгрөгөөр авна гэсэн үг. Өнөөдөр 3000 гарчихсан талх 3500 болохыг үгүйсгэхгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]