Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Энэ онд 85 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулна

Засгийн газрын хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцлээ. Гурил, төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац хүртэлх хугацаанд харьцангуй тогтвортой байхаар байна. Харин махны хангамжийг тогтвортой байлгахын тулд нөөцийн махыг ирэх сарын 15-ныг хүртэл худалдах хуваарь гаргах, амралтын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар өргөтгөсөн худалдаа зохион байгуулах үүрэг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өглөө. Тэгэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг анхааруулав. Цаашид нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг Улаанбаатар хот төсөвтөө суулгах, экспортын квот олгохдоо тухайн тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо худалддаг байх, махны нийлүүлэлт буурдаг 3-5 дугаар сард хэрэгцээг тогтвортой хангахад онцгой анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад сануулжээ.

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв.


-Өнгөрсөн долоо хоногт махны үнийн огцом өсөлт ард иргэдийг бухимдуулсан. Энэ жилийн хувьд махны хангамжийг тогтвортой байлгах асуудалд Засгийн газар онцгой анхаарч байна. Нөөцийн махыг дөрөвдүгээр сарын 15-наас нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 хувиар хямд байгаа. Боловсруулах үйлдвэрүүд хэрэгцээт махаа ард иргэдийн гар дээр очих зах зээлээс буюу "Хүчит шонхор" захаас бэлтгэдэг нь тогтоогдсон. Үүнийг таслан зогсооно. Мөн дулааны аргаар мах боловсруулах талаар Хятад улстай хийсэн протоколд өндөр шаардлага тавигдсан байдаг. Хятадын талаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах нийлүүлсэн гэх гомдол ирсэн. Экспортод гаргах маханд квот тогтооно.


Хонь, ямааны мах квотгүй экспортод гардаг байсныг журамлана. Энэ нь дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Экспортод мах гаргадаг компани дотоодын зах зээлд бас нийлүүлэлт хийдэг байх шаардлага тавина. Махны үнийг тогтвортой байлгахад анхаарч, хуулийн хүрээнд зохицуулалт хийнэ. Өнгөрсөн жил гурван компани 4000 тонн мах бэлтгэсэн. Энэ жил нөөцийн мах бэлтгэхэд анхаарна. Гурилын хувьд үйлдвэрүүдэд нөөц хангалттай бий. Одоогоор 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх улаанбуудай болон гурил байна. Дэлхийн худалдааны байгууллагад хүлээсэн үүргийн дагуу 10 мянган тонн гурил экспортолно. Энэ нь гурилын үнэд нөлөөлөхгүй, харьцангуй тогтвортой байх болно. Төмс, хүнсний ногооны хангамж тогтвортой байгаа. Өнгөрсөн жил хангалттай нөөцөлсөн. Үнийн хувьд ч тогтвортой байна. Дулааны аргаар мах боловсруулж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг журам дүрэмд нь нийцүүлнэ. Гэхдээ дотоодын зах зээлийг тогтвортой, боломжийн үнэтэй байлгана. Ноднин 70 мянган тонн мах экспортолсон. Энэ онд 85 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулахад анхаарна. Сүүлийн өдрүүдийн судалгаагаар махны үнэ буурч байгаа хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
12 цаг 25 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]