Уншиж байна...
 
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байнаАрьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэМонгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний ойн өдрөөр Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө
М.Батсайхан: Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас таван төрлийн дэмжлэг үзүүлдэг

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хангамж Бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батсайханаас тус сангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас газар тариалан эрхэлж байгаа, улаанбуудай тариалж байгаа иргэддээ ямар ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас газар тариалан, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг иргэд, аж хуйн нэгжүүдэд таван төрлийн дэмжлэгийг үзүүлдэг. Үүнд үрийн буудай, түлш, ургамал хамгааллын бодис, бордоо, техник тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Үүнээс гадна жимс жимсгэний аж ахуйг дэмжих зорилгоор зуны нийлэг хальсан хүлэмжний дэмжлэг болон чацаргана, алим, чавганы суулгацыг тариалан эрхлэгчдэдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа. Төмс,хүнсний ногоо тариалдаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд төмс, хүнсний ногоо тариалах, хураах багаж хэрэгсэл, бага оврын тракторыг хөнгөлттэй зээлээр олгож дэмжлэг үзүүлж байна.


-Тариаланчид өөрсдөө үрээ нөөцлөх ёстой. Гэтэл ямар иргэд танай сангаар дамжуулж үрийн буудай авч байгаа юм бэ? Үрийн буудайн чанар стандартад хэрхэн анхаардаг вэ?
-Энэ жил 50 мянга гаруй тонн үрийн улаанбуудай манай улсын тариалангийн салбарт шаардлагатай байгаагаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон, Улсын нөөцийн газраас 11 мянга орчим үрийн буудайг гаргаж иргэд, аж ахуйн нэгжүүдэд 30 хувийн урьдчилсан төлбөртэйгөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулан зээлээр олгосон. Үлдсэнийг нь иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөцөөр хангасан. Тиймээс өнгөрсөн намар үр нь чанарын шаардлага хангаагүй, үрээ шинэчлэх сонирхолтой хүмүүс манай сангаас үрийн дэмжлэг авч байгаа.


-Гадаад болон дотоодын үрийг хэрэглэгчдэд нийлүүлж байгаа. Үнэ болон чанарын ялгаатай байдал нь юу вэ?
-Үрийн үнэ тонн нь 850-900 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнийн хувьд сортоосоо хамаараад өөр өөр үнэлгээтэй байгаа.


-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэг дэмжлэг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд наад зах нь ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Тариалангийн үйлдвэрлэл явуулах гэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд тариалангийн талбайтай, нэгжийн үнэ хямд байх ёстой. Тухайн газар нь орон нутгийнхаа хөдөө аж ахуйн газраар дамжин ХХААХҮЯ-ны мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой. Ингэснээр тухайн га-д нь тохирсон шатахуун, үрийг батлагдсан хэмжээний дагуу бодож олгоно гэсэн үг.


-Энэ жил хэд орчим тонн шатахууны хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Энэ жил 10 гаруй сая литр шатахуун олгоно. Гэхдээ шатахууны хөнгөлөлтийг тариалалт, уринш, ургац хураалт гэсэн гурван хэсэгт хувааж олгодог. Тариалалтад зориулж 3.1 сая литр шатахуун олгох ёстойгоос өнөөдрийн байдлаар 1.4 сая литр шатахууны гэрээ хийж, иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрлөө аваад явсан байна. Үргэлжлүүлэн гэрээ хийгдсээр байна.


-Тариаланчдад олгодог шатахууныг улс даяар нэг компаниар дамжуулж олгож байгаа нь тухайн компанид зах зээлээ монопол болгон алдах эрсдэл байгаа юм биш үү?
-Одоо тендерт шалгарсан НИК компаниар дамжуулж тариаланчдын гар дээр шатахууныг нийлүүлж байна. Бусад компаниудын хувьд сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ ирүүлсэн боловч хэн нь ч тэнцээгүй. Яагаад гэхээр тариаланчид өөрсдөө шатахуунаа авахдаа тухайн орон нутагт шатахуун түгээх станцтай газраас авах сохирхолтой. Тэгтэл Монгол Улсын бүхий л сум орон нутагт НИК л шатахуун түгээх станцтай байна. Үүнийг монопол байдал тогтлоо хэмээн ойлгож болохгүй. Бид үнэхээр шаардлага хангасан шатахуун түгээх станц байвал 2-3-ыг ч шалгаруулах боломжтой. Үндсэн шаардлага нь тухайн газар тариалангийн бүс нутагт шатахуун түгээх станцтай байвал илүү хүртээмжтэй, хэн хэндээ чирэгдэл болохгүй. Тухайлбал, Магнай трейд компаны шатахуун түгээх станцууд аймгийн төвүүдэд байгаа боловч, сум бүрт байдаггүй нь тендерт шалгарахгүй байх үндэс болоод байгаа юм. Хэрэв суманд амьдардаг хүнд Магнай трейдээс очиж шатахуунаа ав гээд заагаад өгчихвөл тэр хооронд явах зардал нь ямар байх вэ. Түүний оронд гэрийнхээ хажууд байгаа газраас шатахуунаа авах нь илүү амар биз дээ.


-Улаанбаатар хотоос хол байрлалтай байх тусмаа шатахууны үнийн нэмэгдэл илүү байдаг. Тариаланчид тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 50 хувийн урьдчилгаа өгөөд хөнгөлөлт эдлэхээс гадна, тэдэнд олгож байгаа шатахууныхаа үнийг хямдруулах тал дээр анхаарч ажиллахыг хүсдэг. Ийм боломж бий юу?
-Сүүлийн жилүүдэд НИК компанитай хамтарч ажиллаж байгаа болохоор тэдний үйл ажиллагааг харахад тухайн орон нутагт борлуулж байгаа шатахууны үнээс 10-20 төгрөгийн хямд үнээр тариаланчидад олгож байгаа. Улаанбаатар хотод худалдаалагдаж байгаа шатахууны үнээр Увс аймгийн Баруунтуруун суманд худалдаалах боломж байхгүй байх. Энэ тал дээр тээвэрлэлтийн зардал бусад зүйлсээ тооцоолсоны үндсэн дээр л үнээ тогтоож байгаа байх.


-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үзүүлж байгаа дэмжлэгийн гадна өрхийн аж ахуй эрхэлдэг иргэд орхигдоод байх магадлал бий юу. Яг тэдгээр хүмүүст зориулсан ямар дэмжлэг үзүүлж байна?
-Газар тариалан эрхэлж байгаа иргэд хамгийн багадаа 30 га талбайд тариалалт эрхэлж байгаа. Энэ хэмжээний газарт хэзээ ч гараараа тариалалт эрхлэх боломжгүй. Яг үнэндээ өрхийн жижиг хэмжээнд төмс хүнсний ногоо тариалдаг иргэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас багахан шатахуун авахын тулд Улаанбаатар хот руу ирж гэрээ хийх нь замын зардлаас нь давах байх.


-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авахыг хүссэн иргэд заавал Улаанбаатар хотод ирж гэрээ хийдэг юм уу?
-Зүүн аймгууд Улаанбаатарт, Сэлэнгэ аймгийнхан Сэлэнгэ салбарт, Төв аймгийнхан Угтаал болон Хөтөл салбарт, баруун аймгууд Хархорин салбарт буюу тухайн бүс нутагтаа гэрээ хийгээд л дэмжлэгээ авдаг.


-Техник хэрэгслийн хувьд хэдэн жилийн хугацаатай, хэдий хэмжээний урьдчилгаа төлбөр төлдөг вэ?
-Техник хэрэгслийн хувьд долоон жилийн хугацаатай урьдчилгаа 20-30 хувийг нь төлөөд авах боломжтой. Хүүгийн хувьд 6-7 хувь, эргэн төлөх нөхцөл нь заавал бэлэн мөнгөөр биш, үр тариа, ургацаараа төлөх боломжтой уян хатан нөхцөлтэй байгаа нь тариаланчдаа дэмжиж байгаа бас нэг хэлбэр.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]