Уншиж байна...
 
Скай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбат сонгогдлоо"Uzesgelent Surgery Clinic"-ийн хамт олон Парисын олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүд 10 сая төгрөгийн үйлчлүүлэх эрх бэлэглэжээЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөчУГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээАН-ын дарга Л.Гантөмөр: Залуучуудаа итгэлтэйгээр саналаа ирж өгөөрэй. Таны өгсөн санал үр дүнгээ өгнө
231 мянган ахмад настан 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ

 Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх мэдээг дуулгасан нь өнөөдрийн гол сэдэв болоод байна. Тодруулбал, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох мөчид зарласан юм. Ингэхдээ хэзээнээс хэрэгжүүлж эхлэх тухай тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгвэл улстөрчдийн тайлбарлаж буйгаар юуны түрүүнд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Засгийн газар гэгчлэн хууль санаачлах эрхтэй этгээд төсөл боловсруулаад, УИХ-д өргөн барьж, хэлэлцэн баталснаар уг мэдэгдэл биеллээ олох боломжтой болох аж. Тэгэхээр дээрх шийдвэр бодит байдал дээр хэрэгжих эсэх нь УИХ-аас хамаарна гэсэн үг.

 Ямартай ч өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байна. Харин тэдгээрийн 60 гаруй хувь буюу 213 мянган ахмад настан арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээл хэлбэрээр 776 тэрбум төгрөг авчээ. Нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан болон Төрийн банкаар үйлчлүүлдэг аж.

 Тэтгэврийн зээлийг тэглэх нь банкуудад мэдээж ашигтай байна. Учир нь, хамгийн эрсдэлтэй хэсгийн тэтгэврийн зээлийг төрөөс даах учраас. Харин макро эдийн засаг, инфляц талаасаа төдийлэн өөрчлөлт орохгүй ч гэлээ зээлээ төлүүлсэн иргэд эргээд зээл авснаар инфляц өсч, зах зээлд үнийн хөөргөдөл бий болж, мөнгөний ханш сулрах эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж буй.

 Уг мэдэгдэлтэй холбогдуулан Монголбанкны зүгээс ч байр сууриа илэрхийллээ. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ сарын 1-нд тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих аж. Тус банкнаас өгсөн албан мэдээллээр, 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233.034 байна гэсэн юм.

 Тэгвэл 18 хувийн хүүтэй 776 тэрбум төгрөгийн тэтгэврийг тэглэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Одоогоор хэдэн хүний, хэчнээн төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх асуудал эцэслэгдээгүй байгаа аж. Хариуцсан ХНХЯ, НДЕГ гэх мэт газруудад ажлын хэсэг байгуулагдаж, арилжааны банкуудаас судалгаа авч эхэлсэн байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “ҮАБЗ гарснаар шууд тэтгэврийн зээлийг тэглэхгүй. Салхитын мөнгөний ордоос бонд босгох чиглэлээр Засгийн газраас шийдвэр гаргах ёстой. Байгалийн баялгийг захиран зарцуулах эрх нь УИХ-д хадгалагдана гэсэн хуультай. Тиймээс хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлах шаардлагатай. Одоо Ерөнхий сайдын захирамж гарахбайх. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах төлөвлөгөө ярьж байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 410 мянга орчим ахмад бий. Судалгаагаар 231 мянган ахмад, 776 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхэд буруудахгүй гэж ХНХ-ын сайдын хувьд үзэж байна. Ахмадууд төрдөө үнэлэгдэх гавьяатай хүмүүс” гэв. Харин бусад албаныхан удахгүй хэн гэдэг ахмадын, хэдэн төгрөгийн, хэзээ авсан зээл тэглэгдэх тухай мэдээлэл тодорхой болно гэж мэдээлж байна.

 Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс тодруулахад “2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яригдаагүй. Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж байгаа юм шиг харагдаж байна. Гэвч ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш шүү дээ. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэрээ яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ. Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгд улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгчид яаж ойлгуулсан юм. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд” гэв.

 Харин эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Тэтгэврийн систем нь буруу тогтолцоотой, тэтгэврийн иргэд нь ядууралд шилждэг энэ байдалд суурилж улс төрийн шийдвэр гаргалаа. Энэ утгаар нь улс төрийн бохир шийдвэр гэж хэлэхээс өөр аргагүй. Эдийн засгийн агуулга талаас нь үүнийг дэмжих ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, энэ шийдвэрээрээ тэтгэврийн тогтолцоо, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн урагшлах хөгжил, иргэдийн санхүүгийн соёл боловсрол, ёс суртахууныг хойш нь татна. Улстөрчид бүх зүйлд иргэдийнхээ төлөө гэж ярьдаг атлаа Монголыг хорлож байдаг. Энэ шийдвэрт хөөрч баярлах нь дараагийн асуудал. Улс төрийн өнцгөөр асуудалд хандаж иргэдийг хуурч, дэвэргэх сонирхол надад алга. Өнгөрсөн 30 жил Монголын төрийг удирдаж байсан үе үеийн нөхдүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог сайжруулж чадаагүй үр дагавар дээрээ өнөөдөр бохир улс төрөө хийж байна” гэв.

 Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Салхитын мөнгөний орд нь хэзээ эргэлтэд орох, хэдэн төгрөгийн ашиг олох вэ гэдэг нь тодорхой биш байна. ҮАБЗ-ийн гаргасан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр нь хэрэгжихгүйд хүрвэл Салхитын мөнгөний орд руу бухах буюу нэг зүйлтэй холбосон хариуцлагатай бус шийдвэр. Хоёрдугаарт, ҮАБЗ тэтгэврийн зээлийг хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй. Хэрэв тэтгэврийн зээлийн асуудал нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм бол тэглэх бус тэтгэврийн зээл олгохыг хориглох ёстой. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. УИХ-ын нуруун дээр том ачаа тавилаа гэж харж байна. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай шийдвэр нь хэрэгжихгүй тохиолдолд Салхитын мөнгөний орд эргэлтэд орсонгүй гэж хэлэх эхний шалтаг, хоёрдох шалтаг нь УИХ хүлээж авсангүй гэдэг шалтгаанаар эргэж буцах шийдвэр гаргалаа гэж дүгнэж байна. Гэвч эргээд энэ нь эдийн засагтаа хор уршигтай. Яагаад гэвэл аливаа зээл нь эдийн засгийн хөдөлгөгч хүч нь байдаг. Иргэн, ААН-үүд зээл авч бизнесээ өргөжүүлдэг. Гэтэл зээлийг тэглэснээр зээл төлөх хариуцлага гэдэг зүйл алдагдана. ҮАБЗ зээлээс чөлөөлчихдөг гэсэн ойлголт иргэдийн ухамсарт сууна. Ингэснээр эдийн засгийнхаа гол хөдөлгөгч хүчийг байхгүй болгох эрсдэлтэй. Ер нь бол зах зээлийнхээ зарчмаар зээл авсан бол түүнийгээ төлдөг байх ёстой. Иргэдийн зээлийг тэглэх бус зээлийн хүүг бууруулах энэ чиглэлд л ажиллах ёстой. Гэтэл энэ чиглэлд нэг ч ажил хийхгүй байж улсаараа хариуцлагагүй зээлдэгч болгох үүд хаалгыг нээж өгч байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com