Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэнНийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж ирсэн, гэмтэж бэртсэн 108 амьтныг иргэдийн дуудлагын дагуу очиж аварчээ#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв"Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоноЯпоноос орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авна#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэв
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 340 сая төгрөгөөр УРОЛОГИ-АНДРОЛОГИЙН тасгийн их засварыг хийж, ашиглалтад оруулжээ ​​​​​​​

Улсын хэмжээнд бөөр, шээсний замын тусламж, үйлчилгээг үзүүлдэг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Урологи-Андрологийн тасагтаа их засвар хийж, ашиглалтад орууллаа. УНТЭ-ийн хувьд анх удаа гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоос 340 сая төгрөгийг эмнэлгийнхээ ая тухтай орчинг бүрдүүлэхэд хөрөнгө оруулж, ийнхүү Урологи-Андрологийн тасагт иж бүрэн засварыг хийж гүйцэтгэжээ.  Тус тасгаар жилдээ 3000 орчим иргэн үйлчлүүлэхээс гадна 2800 орчим иргэн дурангийн болон нээлттэй мэс засалд ордог аж.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар урологийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн 15 аймагт  бөөрний дуран, 8 төрлийн мэс засал, 4 төрлийн оношилгоог хийх бүрэн боломжийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд УНТЭ-ээр энэ төрлийн тусламж үйлчилгээ авах иргэдийн очер дараалал, ачаалал эрс буурсан үзүүлэлт гарчээ.
УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь 9 эмч, 14 сувилагч, 5 туслах сувилагчийн хамт ард иргэддээ тусламж, үйлчилгээгээ үзүүлж, бөөр шилжүүлэн суулгах 25-30 мэс заслыг хийж гүйцэтгэж байна.

Ташрамд дурдахад Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь гүйцэтгэлийн санхүүжилтээр олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ерөнхий мэс заслын хоёр тасгийг засварлах ажлыг эхлүүлсэн бол ажилчдын оффисийг шинээр тохижуулах ажлыг энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнчлэн нийт ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үндсэн цалингаа  50 хувиар нэмэгдүүлэхээс гадна, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа болох тус бүр 30 сая төгрөгийг олгоод байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com