Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ухаангүй “ноён”-ы урагшгүй “албат”-ууд

Судалгаа гарчээ. Төрийн албан хаагчдын нэр хүнд түүхэнд байгаагүйгээрээ унаж, ард түмэн тэднийг авлигач, хулгайч, аав, ээжийнхээ нэр сүрээр төрийн өндөр албан тушаалд томилогдсон ажил хийх чадваргүй хүмүүс гэж дүгнэв. УИХ-ын гишүүд, сайд нарын нэр хүнд бүр шалаар нэг хөглөрчээ. Тэднийг “Жидүүчид”, “Концессчид”, “60 тэрбумтнууд” хэмээн гурав ангилах агаад хэн нь ч хэнээсээ дээрдэх зүйлгүй “Таарсан таар шуудайнууд” гэв. Энэ бүх бүтэлгүйтэл, шавар шавхай дундаас ганцхан хүний л нэр цэврээс цэвэр зурайх аж. Түүнийг Ухнаагийн Хүрэлсүх хэмээнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч Монгол ардын намын хэмжээгүй эрхт дарга. Хүн загнадаг имиджээрээ, хүүхэд хуурч байгаа адил чихэр тараадаг шиг үйлдлээрээ сүүлийн үед ихэд нэрд гарч яваа хүн. Нөгөө талаар Монгол төр хэмээх эвдэрхий хэмхэрхий автомашины жолоог атгаж суугаа ганган эр. Мөнөөх авлигач, хулгайч хэмээх алдар хүндийн эзэд болох урагшгүй хэдэн төрийн албан хаагчдын номер нэг дарга нь. Үүнээс цааш энэхүү бичвэр маань нуль логикийн алдаанд хөтлөгдөх болох нь. Бодъё л доо. Ерөнхий сайд бол төрийн албаны оройд байгаа жанжин суудал. Түүнийг хашиж байгаа хүний нэр хүнд өнөөдөр өндөг шиг өөгүй гэх. Гэтэл гүйцэтгэх засаглал маань институцийнхээ хувьд гүн хямралд орсон болох нь улам л тодорхой болсоор...

Эхлээд Засгийн долоон сайд тус бүр нэг нэг концессын гэрээ “хуссан” болох нь тодорхой болж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Тэдний оронд томилогдсон “үнэнч шударга” хүмүүс танхимаараа шахуу “Жидүү” хулгайд холбогдсон ч огцролгүй гүрийв. Араас нь мэргэжлийн хяналт, гааль, татварынхан оймс, шүүгээ, өрөөнийхөө шалаар нэг хөглөрсөн ам.доллар, төгрөгүүдийнхээ учрыг тайлбарлах гэж мунгинаж байх зуур цагдаагийнхан “Нууц казино” ажиллуулж байгаад гардуулчих нь тэр. Шалгах ёстой хүмүүс нь шалгуулах ёстой хүмүүстэйгээ цуг нэг сагсанд орчихоор төрийн албанд шударга ёс ярихад түвэгтэй болж эхэлж байгаа юм. Нэг төрлийн хаост орчихлоо гэсэн үг. Ийнхүү удирдсан төр, урагшгүй албатуудынх нь хийсэн гэмт хэргүүд илчлэгдэх тусам удирдагч нь улам л өнгө орон гялалзсаар. Манай төр гэж усанд орохгүй байж нүүрээ палийтал будсан хүүхэн шиг юм болж байгаа нь тэр. Төр муу бол төрийн эрх баригчид нь муу байна гэсэн үг. Төрийн алба муу бол түүнийг удирдаж байгаа хүн нь муу гэсэн үг.

Гэтэл манайд эсрэгээрээ толгойд нь гарсан хүн төрийн албан хаагчдаа өмнөө суулгаж байгаад хүүхэд шиг загнаж, хүүхэн шиг ховлох юм. “Ард түмэн минь, манай төрийн албан хаагчдын байж байгаа царайг хар, хийсэн макетыг нь хар, хулгайг нь хар” гэх нь “Миний энэ төрийг удирдаж байгаа царайг хар” л гэсэн үг биз дээ. Гэтэл судалгаагаар Ерөнхий сайдын нэр хүнд таазанд тулах шахаж, түүний албан хаагчдынх нь нэр хүнд шал арчсаар...

Энэ магадгүй улс төрийн шинжлэх ухааны шинэ нээлт, аль эсвэл судалгааны алдаа байх. Санаатай алдаа ч гэж хэлж болно. Цаашид энэхүү гаж үзэгдлийг “Хүрэлсүхийн хуурах үзэгдэл” хэмээн улстөрийн шинжлэх ухаанд албан ёсоор тэмдэглэвэл зохилтой. Хүний булчингийн хөдөлгөөн, тэнцвэржилт, хяналтад нөлөөлдөг төв мэдрэлийн тогтолцооны доройтлын эмгэгийг нээсэн хүнийх нь нэрээр Паркинсоны өвчин гэж нэрлээ биз дээ. Түүн шиг улстөрд бий болгосон энэ гаж үзэгдлийг нээсэн хүнийх нь нэрээр нэрлэсэн нь зөв. Одоо нэгэнт “Шинэ өвчин” нээсэн юм чинь эдгээх аргыг нь хамтдаа хайгаад үзье. Ердөө цаг хугацаа л үүнийг эдгээх эм аж. Учир нь худлаа ярьж, дүр эсгэх үзэгдэлд хүмүүс хэсэгхэн зуур л автдаг болохыг шинжлэх ухаан аль эрт нотолчихжээ.

Netflix-ийн “A Series of Unfortunate Events” цувралд гардаг алдарт дүр эсгэгч Олаф гүнтэн үйл явдал өрнөх тусам тэвчихийн аргагүй гаж донтон болж, хорон санаа, заль мэх нь улам боловсрохын хэрээр бусад дүрүүд төдийгүй үзэж байгаа хүн ч бас улам хашир болж эхэлдэгтэй адил монголчууд ч У.Хүрэлсүхийн ажилчдаа дуудаж авч ирж загнадаг үзэгдэлд улам л хашир хандаж, нухацтай дүгнэлт хийдэг болж эхэлж байна. Тэгэх тусам мань хүн улам тавилттай “жүжиг” бэлдэх ч үзүүлэх нөлөөлөл нь тэр хэрээр багасах болж. Анх Г.Занданшатараар буутай тагнуулынхныг хөтлүүлээд уурхай эзлүүлэхээр явуулахад ард түмэн бараг нулимс унагаж, зүрх нь дэлсч хөөрч байв. Харамсалтай нь, эзлэх уурхай цөөн. Сүүлд PC тоглоомын газарт зэвсэглэсэн тусгайгийнхан тавьж очиход ард түмэн элгээрээ явчих шахав. Энэ удаа тэд эрдэж хөөрсөндөө бус ичиж шоолсондоо тэсэлгүй нулимс унагажээ.

Төрийн албан хаагчид бол үгээ хэлж, үсээ зулгааж байгаа гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайдын нэр хүнд зууханд дүрэлзэх гал шиг бадарч байх ёстой учраас тэднийг түлээ шиг олны өмнө шатааж, шарлааж байна. Өнөөдөр хэнийх нь ээлж ирж, олны өмнө үзүүлэн болж, шившиглэгдэхээ мэдэхгүй дотроо айдас, цухалтай амьдарна. Төрд алба хашсан он жилүүд, авсан гавьяа шагналтайгаа “Судалгаа” хэмээх зууханд шатаж “Рейтинг” хэмээн утаа савсуулах тэд үнэхээр өрөвдөлтэй.

Тиймээс ханцуй дотроо удирдагчийнхаа талаар шивнэж, цоожтой хаалга, хаалттай цонхны цаана муулна. Төрийн алба урьд өмнө хэзээ ч ийм ёс суртахууны доройтолд орж байгаагүй талаар халаглана. Ухаангүй ноёны урагшгүй албатууд болсон тэднийг хэвлэлийнхэн мөнхөд анаж, сошиалынхан зогсолтгүй зүхнэ. Ийнхүү ганцхан хүний рейтингийг босгохын тулд төрийн тулгуур багана болсон гурван институцийн нэг Гүйцэтгэх засаглалаа мэрж идсээр оюун санааны хувьд бүрэн доройтолд оруулж, хүч тамирыг нь шавхжээ. Ийм төрөөс юу ч хүлээгээд нэмэргүй болсныг нийгэм даяараа мэдэж, мэдэрч байхад ганцхан хүний рейтинг л цойлсоор... Хөрснөөсөө нэгэнт тасарсан тэр хүн дээшээгээ улам цойлсоор... нүдэнд үл үзэгдэх төдий өчүүхэн цэг болж хувирсаар...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com