Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
ЭМГЭНЭЛ

ЯДАМСҮРЭНГИЙН БАТСҮХ

(1966 - 2019)

Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Намыг үүсгэн байгуулагчдын нэг бидний дотнын анд, журмын нөхөр Ядамсүрэнгийн Батсүх удтал хүндээр өвчилж байгаад 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр таалал төгслөө.
Я.Батсүх 1966 оны есдүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын гурав дугаар төрөх эмнэлэгт төржээ. Найман нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад нийслэлийн 10 жилийн дөрөвдүгээр дунд сургуульд орж суралцаж байгаад улмаар 57 дугаар дунд сургуульд шилжиж дүүргэсэн байна. Я.Батсүх Сүхбаатар дүүргийн хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт асрагчаар ажиллаж байгаад 1990 оны өөрчлөлт шинэчлэлийн үетэй золгож тухайн үедээ анхны хувийн хэвшлийн ААН болох “Ард”компаниа байгуулж удирдан ажиллуулж байлаа.
Тэрээр 1995 онд АНУ-д очиж суралцан эдийн засагчийн боловсрол эзэмшсэн байна. АХЭ-ийн Засгийн газраас 1997 онд түүнийг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны худалдааны атташегаар томилон ажиллуулж байв. 1998 оны эцсээр С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт түүнийг хилсээр гүтгэн АНУ-аас хууль бусаар хулгайлан авчирч, урт удаан хугацаагаар шорон гянданд хорьж, тарчлаан зовоож түүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулсан билээ.
Я.Батсүх 1989 оны эцсээр Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь гар бие оролцож, МоАХ-ын Анхдугаар Их Хурал болон МоАН-ын Анхдугаар Их Хурлын бэлтгэлийг хангах, хурлыг зохион байгуулах асуудлыг биечлэн хариуцаж байсан болно. Тэрээр насан эцэслэх хүртлээ МоАХ болон АН-ын үйл хэрэгт өөрийн ухамсарт амьдралаа зориулж, ардчиллын төлөө мятаршгүй тэмцэгч гэдгээ нотлон харуулсан юм.
Бидний дотнын анд журмын нөхөр “ард” Я.Батсүхийн маань үзэл бодолдоо ямагт үнэнч туйлбартай байж, байнга шинийг эрэлхийлдэг уйгагүй хөдөлмөрч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.

АРДЧИЛСАН НАМ

2019.10.29

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com