Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
“Netflix” компани бичлэг хурдан үзэх шинэ шийдэл нэвтрүүлэхээр туршиж байна

2016 онд Лас Вегаст болж буй дэлхийн хамгийн том технологийн шоу CES-ийн үеэр зарласан нэгэн онцлох мэдээ бол Netflix дэлхийн 130 оронд үйлчилгээгээ нэвтрүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү видео стриминг буюу төлбөрт дүрс бичлэгийн үйлчилгээгээрээ дэлхийн тэргүүлэгч болоод буй Netflix-ийг эх орондоо үзэх боломжтой орнуудын тоонд албан ёсоор Монгол улс багтсан. Netflix компани 2007 онд үйлчилгээгээ АНУ-д эхэлж 2010 онд Канадад нэвтэрснээс хойш голдуу өндөр хөгжилтэй орнуудад нээгдэж байсан юм. Харин өнөөдөр тус компани нь дэлхийн 190 оронд үйлчилгээгээ явуулж буй контент үйлдвэрлэгчдийн салбарт цахиур хагалсан, чанартай бүтээлүүдээрээ олон улсад танигджээ.

Netflix бол интернэтэд холбогдон олон төрлийн төхөөрөмж дээр янз бүрийн телевизийн шоу нэвтрүүлэг, кино, аниме, баримтат кино болон бусад зүйл санал болгодог интернэт кино түрээсийн үйлчилгээ үзүүлэгч юм.
Түүнчлэн шинэ нээлт үргэлж байдаг бөгөөд долоо хоног бүр шинэ телевизийн шоу хөтөлбөр, кинонууд нэмэгддэг бөгөөд үзэгчдэд үргэлж хүлээлт үүсгэж байдгаараа энэ төрлийн бусад компаниудаас илүү хурдан нэр хүндтэй болж чадсан.

 

Чанартай контентууд

Зөвхөн Netflix-ээс үзэж болох цувралууд бий. Сүүлийн жилүүдэд бүх улирлууд нь олон нийтийн сүлжээг шуугиулсан, өсвөр насныхны дундах бэлгийн хүчирхийллийг хөндсөн “13 шалтгаан” гэх цуврал кино болон олон алдартай кинонуудыг тус компани бүтээдэг. Тухайлбал, Марко Поло, Master of None, Blacklist гээд Монголчуудын дуртай цувралууд энд бий. Мөн Marvel-тэй хамтарч супер баатруудаар цувралууд хийсэн. Хамгийн гол давуу тал нь киноны сан нь ямар ч төрлийн жанр сонирхдог хүмүүст таалагдана.
Эдгээр кинонуудын нэг онцлог нь бүх анги нь нэгэн зэрэг цацагддагт оршино. Бусад кинонууд шиг долоо хоног өдрийн бодол, шөнийн зүүд болж хүлээх шаардлагагүй гэсэн үг. Тийм учраас өөрийн тааваар, өөрийн цаг завдаа тохируулан кинонуудаа үзэх боломжтой.
Гэхдээ Netflix өөрөө чанартай контентууд бэлтгэж, дэлхийн томоохон сувгуудтай өрсөлдөх болсон учир зарим сүлжээний цувралууд энд хэзээ ч гарахгүй гэсэн үг. Блокбастер кинонууд бол нэлээн хугацаа алдаж орно. Нэг ёсондоо бүх кино, бүх цуврал энд байхгүй. Жишээ нь, HBO цуврал болох “Хаан ширээний тоглоом” – ыг олж үзэх боломжгүй.
Netflix-ийн хэрэглэгчид өдөрт 125 сая цаг видео үзэж, 2015 оны сүүлийн гурван сард л гэхэд 12 тэрбум цагийг зөвхөн эндээс кино, нэвтрүүлэг, шоу үзэхэд зарцуулсан байх юм. Хэрэглэгчдийн тоо нь ч жил бүр хоёр дахин өсч буй энэ үйлчилгээ бол таны хаана ч, хэзээ ч хэрэглэж болох энтертэйнмент туслах гэсэн үг. Өнгөрсөн жил Оксфордын толь бичигт, америкийн залуусын дунд түгээмэл хэрэглээ болоод буй "Netflix and chill" гэдэг үг нэмэгдэж орсон.
Чанарыг илэрхийлэх бас нэг үзүүлэлт нь өндөр нягтрал. Эндээс үзсэн бүхий л контент ямар ч төрлийн төхөөрөмжөөр үзсэн бай өндөр нягтшилтай гардаг.
2018 онд Netflix 1.21 тэрбум долларын ашиг олсон бөгөөд жилийн орлого нь 15.8 тэрбум ам.долларын орлоготой олж, өмнөх үеэс 4 тэрбум ам.доллароор илүү орлого олсон юм. Ингэснээр Netflix-ийн хувьцаа 2018 онд хамгийн өндөр үнээр 400 доллароос дээш арилжаалагдсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 2018 оны зургадугаар сард 180 тэрбум ам.доллароос давсан байна. Цаашлаад Америкийн томоохон компаниудын 2018 оны Fortune сэтгүүлийн топ 500 жагсаалтын 261-р байранд жагсав.

Шинэ шийдэл

Төрөл бүрийн чиглэлийн баримтат кинонууд тус компанийн урдаа барьдаг том контентуудад тооцогддог. Хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч буй хэн бүрт англи хадмалтай байдаг.
Хүссэн үедээ өөрийн багцыг цуцлах боломжтой. Нэг ёсондоо залхах, үзэх юмгүй санагдвал ямар ч асуудалгүй мөнгөө төлөхөө больчхож болно.
Харин “Netflix” компани киног энгийн горимоос 1.5 дахин хурдан үзэж болох функцээ туршиж байна. Подкастууд болон “Youtube”-ийн бичлэгүүд дээр ийм арга хэрэглэсэн нь олонд хүрээд байгаа юм. Бичлэг хурдан үзэх сонголтыг “Android” үйлдлийн системтэй гар утсаар ашиглах боломжтой.
Гэхдээ энэ функцийг цаашид тогтмол хадгалахгүй байж магадгүйг “Netflix” анхааруулсан. Түүнчлэн “Youtube”-ийн бичлэгийг хоёр дахин хурдан үзэж болдог бол “Аpple”-ийн подкаст аппликейшн дээр мөн ийм сонголт байдаг. Энэ нь подкаст сонсогчдод урт контентуудыг хоёр дахин богино хугацаанд дуусгах боломжийг олгодог байна.
Үзэгчид өөрсдийн хүссэн үедээ үзэх боломжтой болж, дуртай шоу нэвтрүүлгээ iOS, Android эсвэл Windows 10 программаар татаж авах болсон технологийн дэвшлүүд цаашид биднийг хэрхэн гайхшруулахыг таашгүй.

 

Б.Мөнхбайгаль

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com