Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Сүхбаатар: Гэр хорооллын иргэд газраа орон сууцаар солих боломжтой

Нийслэлийн орон сууцны корпорациас 24 байршилдах иргэдийн газрыг орон сууцаар солих талаар мэдээлэл хийлээ.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар "Иргэд газраа орон сууцаар сольж чөлөөлье гэсэн саналыг их тавьж байна. Иймд бид энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр санаачлан ажиллаж байна. Газраа орон сууцаар солих хүсэлтэй иргэдийн газар 4 га талбайгаас багагүй хэмжээтэй байх ёстой. Учир нь 4 га газарт сургууль, цэцэрлэг, халаалт дулаан, зам, автозогсоол, ногоон байгууламж бүхий орон сууцны хорооллыг барих боломжтой. Үүний тулд гэр хорооллын нэг бүсэд амьдарч байгаа иргэд буюу ойролцоогоор 90-100 айл нэгдэн, нийлж газрыг чөлөөлөн өгөх юм. Үүнд Улаанбаатар хотын нийт 24 байршилд нийт 1216 га газрын 20477 айл өрх хамрагдах боломжтой” гэж хэллээ.

Газраа орон сууцаар солих боломжтой байршлууд :

  1. Сонгинохайрхан дүүрэг 7,8,9,10,28 дугаар хороо
  2. Чингэлтэй дүүрэг 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо
  3. Сүхбаатар дүүрэг 16,17 дугаар хороо
  4. Чингэлтэй дүүрэг 10,11,12,13 дугаар хороо
  5. Баянзүрх дүүрэг 9,17,19,24 дугаар хороо
  6. Сүхбаатар дүүрэг 9,10,11,12 дугаар хороо
  7. Баянзүрх дүүрэг 2,4 дүгээр хороо
  8. Баянзүрх дүүрэг 13,14 дүгээр хороо
  9. Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуун овооны тойргоос хууль сахиулах Их сургуулийн орчим
  10. Сонгинохайрхан дүүрэг 1,2,20 дугаар хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
  11. Чингэлтэй дүүрэг 9,10,11 дүгээр хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39 дүгээр сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай зэрэг газрууд хамрагдаж байгаа аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com