Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Спортлог Чингэлтэйчүүд” зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

НИТХ дахь АН-ын бүлгээс “Спортлог Чингэлтэйчүүд” сагсан бөмбөгийн тэмцээнийг  зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12,13,14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хорооны оюутан залуучуудын нийт 49 багийн 400 гаруй баг тамирчид оролцов. Үүнээс 12 эмэгтэй баг, эрэгтэй 37 баг оролцсон. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгийн санаачилгаар жил болгон Чингэлтэй дүүргийн иргэдийн дунд зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцогчид ихтэй, өрсөлдөөн ихтэй, эрүүл ам тэмцээн боллоо. Хүн спортоо хичээллэснээр эрүүл чийрэг байхаас гадна өөртөө итгэлтэй өөдрөг үзэл бодолтой, эрч хүчтэй болдог. “Спортлог Чингэлтэйчүүд” жил бүр энэхүү тэмцээнд идэвхтэй оролцож ирсэн. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэмцээнийг нээж хэлэхдээ “Спортоор хичээллэх нь хүн бүрд эрүүл урт удаан амьдрахад ус агаар мэт хэрэгтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Спортоор хичээллэхэд хүний тархинаас эндофрин гэдэг бодис ихээр ялгарч энэ бодис нь хүний бухимдал, стрессийг тайлж эерэг бодол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн эрч хүчийг бий болгоно. Сагсан бөмбөг бол багийн тоглолт байдаг. Багаар ажиллаж сурах, эрүүл мэнддээ анхаарахад Чингэлтэйчүүд маань маш идэхтэй байгаад баяртай байна” гэж хэлж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com