Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ардчилал бидэнд юу өгсөн бэ гэж үү?

 Ардчилсан хувьсгал ялсны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тэртээ он жилүүдийн өмнө хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ ёсоор нь эдлүүлэх гэж тэмцэж явсан хүмүүс бие биедээ баяр хүргэхийн зэрэгцээ, бас ардчилал улс орныг минь сүйрүүлсэн гэсэн хар муу үгс ч сонсогдож л байна. Ядуурсан л гэнэ, ажилдгүй болгосон л гэнэ, авлига цэцэглэсэн л гэнэ.
Гэхдээ ингэж харааж загнаж байгаа хүн бас нөгөө талаас нь надад юу өгсөн бэ гээд харвал юу гэж хариулах юм бол...
 Ардчилал бидэнд хүссэн бүхнийг минь бүтээж өгч, хүзүүгээр минь таттал цатгах албагүй. Тийм боломж ч байхгүй Ардчилал зөвхөн биднийг “хүн” төрхөнд нь эргүүлэн оруулсан юм. Хядлага хавчилга дарангуйллын тэр бурангуй нийгэмд “амьтан” адил байсан биднийг эрх чөлөөт агаараар амьсгалан зоргоор амьдрах гэгч, ер нь амьдрал өөрөө ямар сайхан болохыг мэдрүүлсэн юм.
Ардчиллыг бүхий л эд баялгийг ундруулан гаргаж байдаг ”эдемийн эвэр” лугаа ойлгож болохгүй. Тэртээ тэргүй эрх чөлөөт ухаант хүний өлмий дор бүх ертөнц байж байхад чамд өөр юу хэрэгтэй юм бэ? Одоо “хүн” чамаас өөрөөс чинь бүх юм хамаарна.
 Гэхдээ ардчилал хэзээ ч төгс төгөлдөр байгаагүй шүү.Үр шимийг нь “амьтан фермийн“ гахайнуудад алдчихгүйн тулд ихээхэн тэмцэл хэрэгтэй болох нь. Чухам бид яг ингэж тэмцэж чадаагүй, сонголтоо зөв хийж чадаагүйгээс л тэртээ 30 жилийн өмнө олж авсан хамаг боломжоо олигархи, авлигач, худалч хуурмаг коммунистуудад алдчихаад өнөөдөр ингээд сууж байгаа нь энэ.
Ерөөс амьдрал бол тэмцэл гэдэг биш бил үү .Өөрийн болоод өрөөлийн эрх ашиг,эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх нь өөрөө аз жаргал биш гэж үү?
Юу санасан, есөн хүслээ бүтээх эрхтэй, чадамжтай болсон хүмүүн гэгч юу эсийг хийж чадаж буй нь нүднээ илхэн байгаа бусуу. Хэзээ байтлаа манай Улаанбаатар хэдэн мянган өндөр гоёмсог барилгуудтай, хэдэн зуун мянган машин тэрэгтэй байлаа даа. Аймаг сумын төвүүдийг ч хар.
 Зах зээлд нь”хүний хар нүднээс” бусад нь бүгд байна, аягүй бол “нүд” ч олдож болзошгүй нь. Хөдөө малчид маань хотондоо багтахгүй мянга мянган малтай болчхоод одоо малаа хариулгах хүн эрээд явж байна.
Ардчилал бидэнд хүн шиг амьдрах боломж олгосноороо, санасан бодсоноо чанга дуугаар чөлөөтэй хэлж ярих эрхтэй болгосноороо, хорвоо дэлхийн гайхамшиг бүхнийг нүдээр үзэн хөхөн баясах баяр жаргал өгснөөрөө, ухаан чадлаа уралдуулан үйлс бүтээж, баялгийг ундруулах чадвар цогцлуулснаараа биднийг “жинхэнэ хүн” болгосон юм. Хүн та энэ эрх чөлөө, энэ боломжийг хэр ашиглаж байгаагаараа л бусдаас ялгарна... МоАХ-ны Дорнод аймгийн зөвлөлийн дарга Л.Сүхбаатар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com