Уншиж байна...
 
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээ
Ц.Цолмон: угаарын хий мэдрэгчийг Ирэх даваа гаргаас суурилуулж эхэлнэ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлээс 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангахаар болсон. Оны өмнөхөн нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Эхний ээлжинд 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирсэн. Шинэ оноос өмнө бүгдийг нь суурилуулж эхэлнэ” хэмээн мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч айл өрхөд суурилуулаагүй байна. Тиймээс нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос энэ талаар тодрууллаа.

-Гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулах ажил ямар шатанд явж байна?
-Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 220 мянган айл өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бид БНХАУ-ын угаарын хий мэдрэгч үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 220 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг дөрвөн удаа хэсэгчлэн тус бүр 50 мянгаар нь хүлээж авахаар болсон.
-Эхний ээлжийн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирсэн үү. Хэзээнээс айл өрхүүдэд суурилуулж эхлэх вэ?
-Эхний ээлжийн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг энэ сарын 10 гэхэд суурилуулж эхлэхээр төлөвлөсөн. Ингээд угаарын хий мэдрэгч орж ирсэн өдрөөс долоо хоногийн зайтай дараагийн хий мэдрэгчийг хүлээж авах гэрээтэй. Угаарын хий мэдрэгчээ тараахаас өмнө айл өрхүүдэд судалгаа хийж, гарын авлага, зөвлөмжүүдийг бэлтгэсэн. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гаргаас нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу бүх дүүрэгт ажиллаж байгаа онцгой штабуудаар дамжуулж тухайн дүүргийн хороо, хэсгийн ахлагч нартай хамтран тарааж эхэлнэ.
-220 мянган угаарын хийн мэдрэгч авахын тулд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Анх 6.5 тэрбум төгрөг зарцуулах судалгаа гарч байсан. Харин одоогийн тооцооллоор 3.5 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
-Оршин суух албан ёсны бүртгэлгүй айл өрхүүдэд олгох уу?
-Амьдарч байгаа тухайн хороондоо ямар нэгэн байдлаар түр оршин суугчаар ч болов бүртгүүлсэн тохиолдолд олгох болов уу. Ер нь нийслэлд оршин сууж, амьдарч байгаа бүх айл өрхөд олгохыг зорьж байгаа.
-Гэр болон байшинд суурилуулах угаарын хий мэдрэгч хоорондоо ялгаатай юу?
-Гэр болон байшинд яг л ижил нэг төрлийн угаарын хий мэдрэгч суурилуулна. Гэхдээ гэрт болон байшинд байрлуулах газар нь өөр. Өөрөөр хэлбэл, байшинтай айлд угаарын хий мэдрэгчийг унтлагын өрөөнд байрлуулах бол, гэрт яндангийн угаас тодорхой метрийн зайтай байрлуулна. Энэ бүхэн мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөний дагуу байрлуулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com