Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Мэдрэгчийн түгшүүрийн дохио өгөх хэмжээний угаар хүнд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна

 Нийслэлийн гэр хорооллын өрхөд нэгдүгээр сарын 10-наас эхлэн угаар мэдрэгч суурилуулна гэдгийг албаныхан мэдэгдээд буй. Харин Стандарт, хэмжилзүйн газраас тус угаар мэдрэгчийн стандартыг батлаагүй байгаа талаар өчигдөр (2020.01.08) мэдээллээ. Стандарт хэмжилзүйн газрын Хэмжилзүйн газрын дарга Д.Дамбасүрэн “Угаар мэдрэгчийн стандарт боловсруулаагүйгээс цаг хугацаа алдаж байна хэмээх мэдээлэл тархаж байгааг залруулах зорилгоор мэдээлэл хийж байна. Мөн шинээр орж ирж буй угаар мэдрэгчийг туршиж, шалгалт тохируулга, баталгаажилтыг хийнэ.  Ингэхдээ лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгаа зэргийг хэмжинэ. Гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори бий. Харин угаарын хий мэдрэгч нь дотоод орчныг хянах юм. Энэ нь анх удаагаа манай улсад орж ирж байгаа учир тодорхой туршилтууд хийхээр ажлын хэсэг байгуулна. Төхөөрөмж нь ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулахад тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болгоно. Хэрэв төхөөрөмжүүд ирээд манайд туршигдаж, стандартыг баталбал цаашид хүндрэл, асуудал үүсэхгүй" гэв. Нийслэлийн гэр хороололд суурилуулах гэж буй угаар мэдрэгч нь евро стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэдгийг Стандарт хэмжилзүйн газарт ирүүлсэн орчуулгын материалаас дүгнэж байгаа аж. Тиймээс евро стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэж үзээд хэрэглэхэд ямар нэгэн ноцтой аюул учрахгүй гэж найдаж байгаа. Тус угаар мэдрэгч төхөөрөмж нь 30 ppm болоход 120 минут, 50 ppm болоход 60 минутын турш түгшүүрийн дохио өгөх юм байна. Мөн 100 ppm болсон үед 10 минутын турш дохио өгдөг байхаар боловсруулагджээ. Энэ хэмжээний угаар нь хүний биед ямар хор учруулах вэ гэдэгт Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтнүүд тодорхой хариулт өгч чадахгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com