Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хот хоорондын нийтийн тээврийн цагийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

 Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй, нэгжид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Өмнө нь Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос нэг сарын 07-нд буюу мягмар гарагт Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд үйлчилж буй аж ахуйн нэгжүүдийн 4-5 автобус  сул зогсож байна. Өөрөөр хэлбэл Хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт 30 хувиар буурсан байхад явах давтамжийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр тус аймгуудын нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон жолооч нар “Хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт 30 хувиар буурсан байхад явах давтамжийг нэмэгдүүлж байна” гэдэг нь худал ташаа мэдээлэл гэдгийг тэд хэлэв. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “Цаст тээлийн зам” компанийн хуулийн зөвлөх Д.Баатарбал хэлэхдээ “Хүн амын өсөлт, засмал зам шинээр тавигдсан, орон нутгаас Улаанбаатарыг зорих зорчигчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор суудлын тоо нэмэх нь зөв гэж бодож байна. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд, нийтийн тээврийн суудал ашиглалтын хувь Ховдод 80 хувь, Увсад 78, Баян-Өлгийд 76 хувьтай гэж байгаа юм. Тиймээс эдгээр хот хоорондын нийтийн тээврийн цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн олон жил хот хоорондын тээвэрт явж байгаа туршлагатай жолооч нар нэгдэн орон нутгийн компани байгуулан зорчигч тээврийн салбарт стандартын шаардлага хангасан автобусаар үйлчилгээ явуулах зөвшөөрөл авах хүсэлтээ дээрх аймгийн удирдлагуудад хандан гаргаад байна” хэмээн хэллээ. Одоогоор Ховд аймгийн чиглэлд 10:00, 13:00 цагт, Увс аймгийн чиглэлд 11:00, 15:00 цагт, Баян-Өлгий аймгийн чиглэлд 11:00 цагт тус бүр хоёр талаас хот хоорондын нийтийн тээврийн автобус үйлчилгээ үзүүлдэг аж. Харинтогтсон цагаар үйлчилгээ үзүүлдэг эдгээр автобусууд дээр өдөр бүр нэмэлтээр 1-2 автобус  явдаг учраас бид цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлт гаргасан хэмээн “Цаст тээлийн зам” компанийн хуулийн зөвлөх Д.Баатарбал тайлбарлав. Баян-Өлгий аймгийн “Аман авто транс” компанийн захирал Н.Серик хэлэхдээ “Одоо байгаа компанийн удирдлагууд биднийг шинэ компани учраас жолооч нар нь туршлагагүй гэж ойлгож байна. Манай жолооч нар доод тал нь гурван жил, дээд тал нь 23-25 жилийн туршлагатай. Эдгээр жолооч нарын ард нийт 54 гэр бүлийн эрх хөндөгдөж байна. Бид боломжгүй зүйлийг шахаж, шаардаж байгаа юм биш. Давтамжийг нэмснээр иргэдэд цагийн хуваарийн сонголт бий болно.” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com