Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Энэ өвөл болох мөсний баярууд

Манай орны хувьд зуны улиралд аялал жуулчлал идэвхжиж, гадаадаас олон мянган жуулчин ирдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор олон төрлийн арга хэмжээ, эвентүүдийг зохиодог болсон. Өвлийн аялал жуулчлалын сонирхолтой хэлбэрийн нэг бол мөсний баяр. Уншигч та бүхэнд энэ өвөл Монголд болох мөсний баярын талаар хүргэж байна.

“Хөх сувд”-ны баяр

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно. Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна. Мөсөн хотхоныг “Хөх сувдны орон” нэрийн дор урлах бөгөөд мөсөн урлан, логоны загвар /эскиз/ боловсруулах уралдааныг нээлттэй зарласан байна.

“Түйн голын жавар-2020”

Баянхонгор аймгийн ЗДТГ-аас Хонгор нутгийн өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн “Түйн голын жавар-2020” өвлийн наадмыг жил бүр зохион байгуулдаг болоод удаж байна. Тэгвэл энэ жилийн өвлийн наадам Түйн голын мөсөн дээр ирэх хоёрдугаар сарын 7, 8-нд зохион байгуулагдахаар болжээ.

“Мөнгөлөг шагшуурга”

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр хоёр жил тутамд нэг болдог. Уг мөсний баярыг манай улсын үзэсгэлэнт байгальтай газруудын нэг болох Ховд аймагт зохион байгуулдаг. Тус баярын үеэр “Урианхай сурын харваа” зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой. Мөн тэмээн буухиа, цасны сүмо зэрэг уралдаанаас гадна үндэстэн ястны онцлогийг түлхүү харуулсан олон уралдаан тэмцээн болно. “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр ирэх гуравдугаар сарын 7, 8-нд Ховд аймгийн Буянт суманд болно хэмээн БОАЖЯ-наас зарласан байна.

“Тамирын жавар”

Архангай аймгийн ЗДТГ-аас “Тамирын жавар” мөсний баярын арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. “Тамирын жавар” арга хэмжээ тус аймгийн Эрдэнбулган суманд энэ сарын 18-нд болно. Уг мөсний баяраар сонирхогчдын мөсөн шагайн харваа, сонирхогчдын мөсөн сурын харваа, хийн буудлага зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулдаг ажээ.

Дээрх мөсний баяруудаас гадна ирэх сарын 2-7-нд Баян-Өлгий аймагт Толбо нууранд Алтайн Урианхайн мөсөн сур харваа тэмцээн болох юм. Энэхүү мөсөн сур харваа тэмцээнд цэц мэргэнээ сорихоор нийслэл, хөдөө орон нутгаас харваачид зорин очдог аж.
Мөн энэ сарын 29-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Мөсний баяр эвент арга хэмжээ болно.

 

М.Хүслэн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com