Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Япончууд махны салбарт хамтарч ажиллах санал тавилаа

 Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон улсын Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэн Күмамото Хироки, Аюулгүй үйл ажиллагаа, хяналтын газрын ахлах Футами Кэнжи нартай уулзлаа. Талууд Улаанбаатар, Мияконожо хотын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, мах болон сүүний үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа дуулгалаа. Мияконожо хот нь хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн цайны ургамал болон газар тариалалтаараа улсдаа тэргүүлдэг хот аж. Тиймээс махны чиглэлээр олон улсад экспорт эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотод Кэмпински зочид буудлын Сакура ресторанд нийлүүлдэг талаар тэрбээр хэллээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улаанбаатар хот Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш өдгөө 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Нийслэлийн зүгээс экспорт, импортын чиглэлээр хамтран ажиллахад бүх талаар дэмжих болно. Цаашид хоёр хотууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан тохиолдолд фермийн аж ахуй эрхлэгчдийг Мияконожо хотод мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох саналтай байна” гэлээ. Хөдөө аж ахуйн чиглэлээр Улаанбаатар хоттой хамтарч ажилласан тохиолдолд мал аж ахуйгаараа мэргэшсэн байгууллагад харилцан туршлага солилцох, мэргэшүүлэх дадлагажуулах талын бүх үйл ажиллагааг хариуцаж ажиллах болно гэдгээ Орита Кэнтаро илэрхийлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com