Өглөөг эрч хүчтэй, эрх чөлөөтэй, хараат бус угтана. Магадгүй та өөрийнхөө эргэн тойрныхонд авьяасаа харуулж мэднэ.
Энэ бол өөрийнхөө чадварыг үнэлэх чухал алхам. Эс тэгвээс хоосон амлалт, өөрийгөө зохих ёсоор харуулахгүй өнгөрнө
гэсэн үг. Өөртөө бодитой хандаж, өөрийнхөө өвөрмөц байдлыг мартаж болохгүй.
2020.01.22 лхагва гариг
Хонь (III.21-IV-19)
Өнөөдөр нөхдийн дунд цагийг сайхан, хөгжилтэй өнгөрөөсөн нь дээр. Хамгийн гол нь өөдрөг, эерүү байдалд зохиц. Яагаад гэвэл өнөөдөр ямар ч ажил зугаа цэнгэл дээр тулгуурладаг. Хаа нэг тийшээ яарах хэрэггүй, зүгээр л өдрийг сайхан өнгөрөө. Ганцаар байлаа ч та цагийг сайхан өнгөрөө.
Үхэр (IV.20-V-20)
Хүний дадал зуршил ялангуяа хуучин зуршил нь хүний хоёр дахь дүр төрх байдаг. Хуучинсаг юм гэж хэлэх нь бий. Гэхдээ та өнөөдөр тэр бүхнээсээ ямар нэг шинэ зүйл олох болно. Үүний тулд өдөр тутмын хэвшмэл байдлаасаа гарч өөрийгөө шинээр зохион байгуул. Өөрийгөө үгүйсгэхээс татгалзаж, шинээр суралцаж зөвшөөрөх л болно.
Ихэр (V.21-VI-21)
Өөрийнхөө карьерийн өсөлтийн талаар ямар нэг мэдрэмж орж ирэхгүй байвал та энэ талаараа өөрийнхөө итгэдэг хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Мухардалд орчхоод байгаа юм шиг санагдвал тийм байдалд орж байсан нэгнээс зөвлөгөө ав. Хамт ажиллагсадын чинь хэн нэг нь сайн зөвлөгч шиг санагдвал түүнд ханд. Гэхдээ зарим нь таныг өөрийн зорилгодоо ашиглаж мэднэ.
Мэлхий (VI.22-VII-22)
Та өөрийнхөө зөв л гэж бодож байгаа бол дотоод хүнийхээ зөвлөгөөг дага. Хэн нэгэн таныг гэнэт урьж магадгүй, тэгвэл таны ирээдүйд тустай зүйл болно. Та үнэхээр ийм замыг сонгохыг хүсч байгаа бол дотоод сэтгэлтэйгээ зөвлөлд, ийм шийдвэрийг ердөө хэдхэн секундэд бодоод гаргаж болно.
Арслан (VII.23-VIII-22)
Үдээс өмнө жаахан болгоомжтой бай, таны хүсээгүй зүйл болж юу магад. Ажлаа түр зогсоож, өмнө нь тааламжтай харьцаж байсан хүнтэй ярилц. Дараа нь байдал сайжраад ирэхэд шинэ санаа төрөн, үзэл бодол нэгтнүүд чинь танд туслах болно. Үдээс хойш санхүүгийн сайхан төлөв харагдаж хэрэгтэй зүйлээ худалдан авч мөнгө орж ирнэ. Гэрийн ажил хий.
Охин (VIII.23-IX-22)
Өчигдөр эртний юм шиг юм өнөөдөр цоо шинэ, сонирхолтой санагдана. Бүүдгэр зүйл ч уйтгартай, дүнсгэр биш гэдгийг та олж мэднэ. Танил ажил, дүр төрхөөсөө та ямар нэг онцгой мэдрэмж тайтгарал олж авна. Өдөр тутмын ажил хэрэгтээ дуртай байя гэвэл адал явдлыг жаахан хүлээ. Энэ өдрийг та тайван сайхан, тансаг өнгөрөөхийн тулд заавал мартагдашгүй сайхан байлгах албагүй.
Жинлүүр (IX.23-X-22)
Зөвхөн эерэг байдалд санаа тавьж тийм орчин бүрдүүл. Үйл явдлууд борооны дараах мөөг шиг хөврөөд байгаа нь танд л хэрэгтэй. Ямар нэг зүйлд түгшилгүй зүгээр л хөгжилд. Эцсийн эцэст сөрөг зүйлсээс ангид амар. Энэ хөгжилтэй сайхан байдлаа эргэн тойрныхонтойгоо хуваалц, тэдэнд баяр баясгалан авчраг.
Хилэнц (X.23-XI-22)
Эерэг байдал, оргилсон эрч хүч таныг сүүлийн хэдэн өдөр тайван байхад садаа болсон бүхнээс ангижруулна. Бүхий л хүнд бэрхийг даван туулж ард нь гарсандаа талархах хэрэгтэй. Ажил бол таны ч таны найз нөхдийн хувьд жинхэнэ байх ёстой газар чинь болохоор тэдэнтэйгээ нягт хамтар. Бие биедээ анхаарал тавь гэж шаардах хэрэггүй.
Нум (XI.22-XII-21)
Өнөөдөр бүгд л тантай зөвшилцөж та ч тэднийг дэмжих болно. Бүгд бие биенээ ойлгосноор томоохон төслийг харьцангуй хурдан дуусгана. Харин зарчмууд жаахан гажиж мэднэ. Хүмүүсийг ингэж өөртөө татаж байгаа бол та хариуг нь хүртэнэ. Мэдээж энэ нь танд таалагдана. Өөр нэг зүйл бол өнөөдөр та гэртээ асуудлыг шийдэхэд таатай өдөр. Хайр бүхнийг уяраана.
Матар (XII.22-I-19)
Та болон таны найзын хүчин чармайлт шал дэмий юм шиг санагдаж магадгүй. Энэ ч нэг хэрэгтэй зүйл биш дээ гэсэн таны бодлоос, зүгээр л туршилт үзсэнээс ч юм уу болсон байж мэдэх. Бүгдийг сайн хэлэлцэж, шүүн ярилц. Мэдээж таны хамтрагч өөрийг тань ямар хүн болохыг мэдэж байгаа. Шийдэл олоход нэг их хэцүү биш.
Хумх (I.20-II-18)
Энэ өдөр таны хувьд гэгээлэг, туйлын амжилттай өдөр байх нь. Хэн нэгэн өөртөө ер бусын шинэ зүйл хүсч хүлээж байсан бол тэр хэрэгтэй хүн нь та байх юм байна. Үүнд та бэлэн байна уу, үгүй юу гэж эргэлзэх хэрэггүй зүгээр л түүнийг нь хий. Хэн ч танд дарамт үзүүлэхгүй, бүх зүйл сайхан сэтгэл дээр тулгуурладаг болохоор хүмүүст баяр баясгалан өг.
Загас (I.19-III-20)
Онцгой сайхан үйл бэрхшээлгүй бүтнэ гэж юу байх вэ. Гэхдээ энэ өдөр таны хувьд бүхий л зүйл амар хялбар байх болно. Эцсийн эцэст санал зөрөлдөөн бүр ялах ялагдах тулаан гэсэн үг. Өөрийнхөө оролцож байгаа заримд нь болгоомжтой, анхааралтай бай. Хэн нэг нь таныг ямар нэг зүйлд золиос болгох гэж байгаа юм шиг санагдвал энэ түүний хувийн сонирхол биш байх.