Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Б.ЦЭЛМЭГ: Аав минь өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалтын улмаас амиа алдсан

Д.СОЁМБО

 УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд охин Б.Цэлмэг, хүү Б.Ганхөлөг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар оролцсон юм.

 Энэ үеэр өмгөөлөгч Ж.Батхуяг ярихдаа, Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү зуурдаар нас барсан. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаад найман сар өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Хэргийн үйл явцын талаар гаднын нөлөөгүй юм байна гэсэн мэдээлэл хэвлэлээр явахад ар гэрийнхний зүгээс хүлээцтэй тэвчээртэй хандсан. Монгол заншлаа бодсон ч гэсэн бурхан болоочийг байнга ярих хэцүү. Энэ ч утгаараа албан ёсны мэдээлэл хийгээгүй байсан. Сүүлийн үед хэргийг улс төртэй хутгах, улс төрийн зорилгоор ашиглах явдал илт болоод ирлээ.

 Нэгдүгээрт, энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн багийн дүгнэлт эцэслэж гарсан. Дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе.
Дүгнэлтэд, талийгаачийн баруун нүдэнд хөхрөлт хавдалт үүссэн, задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсч болдог улайлт. Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэж гарсан. УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграфын тест авсан. Ингэхэд асуусан асуултад хариулахдаа, сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн байна гэсэн хариу гарсан. Хэргийн газраас гар утсыг нь хурааж авсан байдаг. Гар утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Түүнийг сэргээх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Гар утасны гадаргуу дээр ямар нэгэн биологийн ул мөр байна уу гэдгийг шинжлэх ёстой байсан ч, түрүүлээд дотор нь юу байна гэдгийг шалгасан. Энэ явцад гадаргуу дээрх биологийн ул мөр арилсан.

 Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундийн бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал.
Мөн задлан шинжилгээ явуулахын өмнө MRI аппратад оруулъя гэх ар гэрийнхнийх нь хүсэлтийг шүүх эмнэлэг хүлээж аваагүй.

 Харин Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг: Бид аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ өвөө маань аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч байна. Ээж маань насаараа ханилсан ханиа алдаж сэтгэл шимширч сууна. Дөрвөн настай дүү минь хоолноос гарсан. “Аав нь ирлээ” гээд ороод ирэх юм шиг санагдаж байна. Аавынхаа амийг бид нэхэх болно” гэлээ. Мөн тэд УИХ дахь Монгол ардын намын бүлгийн нийт гишүүд, бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хандаж нээлттэй захидал хүргүүлсэн.
Дээрх мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цахим хуудсандаа пост оруулж, прокурорын хүсэлтийн эсрэг баримт хүргүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com