Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Жинлүүрийнхэн хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлтэй өдөр

2020 оны 01 сарын 24-ны зурхай

Хонь (III.21-IV-19)

Энэ өдөр та санхүүгийн хувьд тун таатай байхаар одон оронд зааж байна. Бүтээлч мэргэжлийн зохиолч, зураач, хөгжимчин бол ихээхэн шагнал авна. Гэхдээ амрахаа мартаж болохгүй, ажлаа зугаа цэнгэл амралттай хослуулбал гайхамшигттай байх болно.

Үхэр (IV.20-V-20)

Үхрүүдийн хувьд энэ өдөр гэр бүлийн жаахан асуудал байгаа, гэхдээ энэ нь таны буруугаас болж байгаа хэрэг. Алдаа мадаг гаргахгүйн тулд шийдвэр гаргахдаа дотоод хүнтэйгээ сайн зөвлөлд. Тайван ажиллаж, оройдоо ямар нэг таатай зүйлээр өөрийгөө баярлуул. 

Ихэр (V.21-VI-21)

Энэ өдөр амьдралд тань тохиож байсан таагүй явдал, онцгүй бодлууд үр бүтээлтэй ажиллахад садаа болж мэднэ. Өнөөдөр хоосон яриа, сэтгэлийн тогтворгүй байдлаас болон дэргэдэх хүмүүстэйгээ харилцахад гарах хүндрэлээс сэргийлээрэй. 

Мэлхий (VI.22-VII-22) 

Урьдчилан төлөвлөөгүй багагүй зардал гарч магадгүй. Бусадтай харьцах, шаардлагагүй харилцаа холбоо тогтоох, маргаан тэмцлээс зайлсхийхийг хичээ. Ер нь өнөөдөр  бүхий л зүйл таны бодсоноос өөрөөр явж магадгүй тул бүхэнд болгоомжтой байх нь дээр.

Арслан (VII.23-VIII-22)

Амжилтад хүрэх гэж арга заль бүү хэрэглэ, амархан илчлэгдэж, бүх зүйл таны эсрэг эргэнэ. Бусдын нөлөө, эргэлзээтэй хүсэлтэд нэг их автах хэрэггүй таныг ашиглах гэж байж мэднэ. Ер нь өдрийг ойр дотны итгэлтэй хүмүүстэй юм уу ганцаараа өнгөрөөх нь дээр. 

Охин (VIII.23-IX-22)

Олон жижиг ажил, аяллаар дүүрэн өдөр байна. Эхэлсэн зүйлээ дуусгахыг хичээж, өглөө төлөвлөснөөрөө байхыг хичээ. Олон зүйлд самгардаж цагаа бүү үр. Оройдоо халуун усанд орж оюун санаагаа амраан тавтай амрах хэрэгтэй.

Жинлүүр (IX.23-X-22)

Өнөөдөр танд бөөн сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл авчирна. Таны саяхны нэг танил илүү дотносч, үйл явдал бодсоноос илүү хурдацтай өрнөх хэмжээнд хүрнэ. Бодит байдал өөрчлөгдөхөөс өмнө зайгаа барьж хөндлөнгөөс ажиглах нь дээр.

Хилэнц (X.23-XI-22)

Өмнө нь мөрөөдөж байсан амжилтад хүрэх өдөр, гэхдээ орой. Таны уран зөгнөл, хошигнол нийтэд таагүй байдал авчирч хөзрөөр бол бодож байснаас чинь эсрэг үр дүнд хүргэж мэднэ. Нөхцөл байдлыг сайтар хянаж, санаачилгыг алдахгүй байхыг хичээгээрэй.

Нум (XI.22-XII-21)

Ажил албан дээрээ өсөх шинэ төлөв нээж байна. Шинэ танилын холбоогоо ашиглахыг хичээ, гэхдээ хуучин нөхдийнхөө зөвлөгөөг анхааралтай сонсоорой. Тэд хэрэгтэй зүйл хэлнэ шүү. Орой гэр бүлийнхэнтэйгээ амтлаг хоол идэж цагийг аятай өнгөрүүл.

Матар (XII.22-I-19) 

Эргэн тойрныхноо хүндлэх нь таныг эрх мэдэлд хүргэнэ, гэхдээ энэ нь зөвхөн хүндлэл төдий биш, том хариуцлага гэдгийг ойлго. Улс төр, нийгмийн хүрээллийнхэн үүнийг огт мартаж болохгүй. Өөрөө үлгэр дуурайл үзүүлж байж бусдыг дагуулна. 

хумх (I.20-II-19)

Бүх зүйл амжилттай байж, санхүүгийн хувьд сэтгэл ханамжтай байх нь. Нэмэлт орлого орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Хуучин нөхөдтэйгөө ч юм уу, цагийг романтик байдлаар өнгөрөөнө. Өнөө хүртэл ганцаараа байсан хумхууд хувь заяатайгаа учирч мэднэ.

Загас (II.20-III-20)

 

Албан тушаал ахих шинэ боломж гарч ирнэ. Үр ашигтай, тааламжтай энэ боломжийг бүү алд. Сурч мэдэх, олон нийтийн ажилд тун таатай өдөр. Өөр ажил мэргэжилд суралцах, шинэ хоббитой болохоор эхлүүл. Санаанд нийцсэн ямар нэг шинэ зүйл туршиж эхэл. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com