Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө орон даяар хэлэлцүүлнэ

 УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт тусгах санал авах, хэлэлцүүлэх “Монгол 30х30” үндэсний IV аян эхэллээ. Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн хүрээнд нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналд тулгуурласан улс төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх зарчмын дагуу 200 гаруй мянган гишүүнийхээ саналыг сонсч, мөрийн хөтөлбөртөө тусгахаар энэ удаагийн аяныг эхлүүлээд байна.

 Аяны талаар нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга “Мөрийн хөтөлбөр бол Монгол Улсын ирэх 20-30 жилийн хөгжлийн стратеги төлөвлөлт, бодлогыг тухайн улс төрийн нам хэрхэн харж байгааг харуулах чухал баримт бичиг. Энэ том бичиг баримтыг хэдэн хүн ширээ тойрч суугаад биччихдэг юм биш. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Дундговь аймагт тулгамдаж буй асуудал тэнгэр, газар шиг зөрүүтэй. Энэ бүхнийг тухайн орон нутаг, сум, дүүрэгтээ ажиллаж, амьдарч буй иргэд л хэлнэ. Бид тухайн сум, орон нутгийн асуудлыг дур мэдэн ярих боломжгүй. Тиймээс ч иргэдийнхээ саналыг тусгаж, бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн, амьд, хэрэгжих боломжтой, бодит тооцоо, судалгаанд суурилсан мөрийн хөтөлбөр боловсруулах нь чухал” гэлээ.

 “Монгол 30х30” аян энэ сарын 23-нд нийслэлийн Багануур дүүргээс эхэлсэн бөгөөд одоогоор Сүхбаатар, Баянгол, Багахангай дүүргийн гишүүд, дэмжигчдийн саналыг сонсоод байна.
Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтынхоо хүрээнд гишүүд, дэмжигчдээ чадавхжуулах, идэвх, оролцоог нь хангах шат дараалсан олон ажлыг амжилттай зохион байгуулж, Үзэл баримтлал, Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Тиймээс ч хэдхэн хүн өөр хоорондоо ярилцаж, тохирсноо мөрийн хөтөлбөр хэмээн нэрийдэх бус нийт гишүүд, дэмжигчдээр хэлэлцүүлж байгаа нь цагаа олсон ажил болж байна гэв.

 Ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсролын тэгш бус хүртээмж, Монгол хүний үнэлэмж, авлига, шударга бус байдал, засаглалын хямрал, байгаль орчин зэрэг улс даяар тулгамдсан олон асуудлын хүрээнд иргэд саналаа хэлж байна. Нийт хүн амын 23 хувь буюу 10 хүн тутмын нэг нь өнөөдөр ядуу амьдарч буй. Гэвч Монгол Улсад 800 мянган иргэн ямар нэгэн халамжийн үйлчилгээ хүртэж байна. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 10 хүн тутмын нэг нь ядуу, дөрвөн хүн тутмын нэг нь халамж хүртэж байгаа юм. Эндээс сүүлийн 30 жил хэрэгжүүлсэн төрийн бодлогын алдаа, зорилтот бүлэгтээ хүрээгүй, хавтгайруулсан халамж иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлөхгүй гэдэг нь харагдаж байна.

 Түүнчлэн Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 108 орноос 93-т жагсч, ажилгүй иргэдийн 50 орчим хувьд нь ажил огт олдохгүй байгааг уулзалтын үеэр хэлэв. Тухайлбал, нийслэлийн Багануур дүүрэгт гуравдугаар шатлалын эмнэлэгтэй болсноор зүүн бүсийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулж, бүс нутагтаа тэргүүлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа гишүүд, дэмжигчид онцолж байв. Харин шат, шатны сонгуульд амжилт гаргаж, ялалт байгуулсан Баянголчууд засаглалын тогтвортой байдал хөгжих боломжийг олгож байгааг хэлж байна.

 Нэг хүний цэцэн, мэргэн яриа, популист амлалтаас илүүтэй Үзэл баримтлал, Үнэт зүйлдээ нийцсэн, бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн, хэрэгжих боломжтой, урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрчдөөс, улс төрийн намуудаас хүлээж байгаагаа иргэд хэлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com