Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Оюу толгой” компанийн цэнхэр хашаан дотор Монгол Улсын хууль үйлчилдэггүй

Д.СОЁМБО

"Оюу толгой" компанид 2014 оноос гэрээний дагуу ажиллаж байгаа “Support Service Mongolia” компанийн ажилчдын хөдөлмөрлөх эрхээ ноцтой зөрчигдөж байгаа талаар өчигдөр тус компанийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Б.Ононхангай: Гэрээт ажилчид хамгийн муу нөхцөлд ажиллаж,

хамгийн бага цалин авдаг

 Энэ талаар “SSM” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Ононхангай ярихдаа, “Оюу толгой” компанид гадаад, дотоодын нийт 145 компани туслан гүйцэтгэгч, гэрээт компаниар ажилладаг. Эдгээр компанид ажилладаг 13 мянган ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигддөг болохыг судалгаагаар тогтоосон. “Оюу толгой” компанид ажилладаг нийт ажилчдын 90 хувийг гэрээт ажилчид эзэлдэг. Гэтэл өнөөдөр гэрээт ажилчид хамгийн муу нөхцөлд, хамгийн бага цалинтай ажиллаж байна. Бид заримдаа 500 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй цалин авдаг. Хүн сонсоход итгэмээргүй байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэн. Гэрээт ажилчдын хоолыг химийн бодистой цуг ачиж зөөж хүргэдэг байсныг бид тэмцэж болиулсан. Арваннэгдүгээр сар гарчхаад байхад тоггүй, дээвэр нь уранхай амбаарт хүмүүс хувцсаа сольж байсан тохиолдол ч бий. Аюулгүй ажиллагааны дүрэм журам гэж маш их ярьдаг ч, хачир дээрээ гэрээгээр хүлээсэн ажлаа дуусгахын тулд нэг хүнд маш их ачаалал үүрүүлдэг. Өвчтэй, чөлөөтэй үеийн цалинг хасдаг. Амралтаараа ажиллаж байгаа хүний цалинг энгийнээр боддог. “Оюу толгой” төслийн менежментийн баг, олон улсын байгууллагын төлөөлөл тус компанийн нөхцөл байдалд судалгаа хийхэд туслан гүйцэтгэгч компанийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэсэн дүгнэлт ч гарч байсан удаатай. Гэвч ажилчдын цалин хөлс, нийгмийн байдал, ажил, амралтын хуваарь зэргийг сайжруулах талаар хандахад тэдгээр хүмүүсийг тодорхойгүй шалтгаанаар ажлаас халдаг. Чухам ямар шалтгаанаар ажлаас халагдсан тухай лавлахад хариу өгөхгүй, өнгөц шалтгаан хэлдэг. Манай компани 1200 ажилчинтай. Үүнээс өнгөрөгч хавар нэг дор зургаан хүн ажлаас тодорхойгүй шалтгаанаар халагдсан. Одоогийн байдлаар ингэж хохирсон хүмүүсийн тоо хорь гарчхаад байна. Энэ асуудал олон жилийн өмнө ч байсан. Гагцхүү элдэв төрлийн дарамт, шахалтын улмаас олон нийтэд ханддаггүй байсан болов уу. Бидний анзаарснаар “Оюу толгой” компани дээр хүний эрх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлыг ярихыг илт хориглодог. Энэ бол хүний эрхийн тунхаг, олон улсын гэрээ конвенцыг илтээр зөрчиж байгаа явдал юм. Бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх бий. Эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл “Оюу толгой” компанийн цэнхэр хашаан дотор энэ хууль үйлчилдэггүй. Улс дотор цэнхэр саравчтай, цэнхэр байшинтай бас нэг улс бий болчхоод байна. Бид энэ асуудлыг дотроо яагаад ч шийдвэрлэж чадахгүй байна. Маш олон хүн эрхээ зөрчүүлж байна. Тийм болохоор өнөөдөр хэвлэлд хандахаар шийдсэн” гэв.

М.Өнөрцэцэг: “Оюу толгой” компанийн дарга, удирдлагууд өөрсдийн хувийн

бизнесээ дэмжиж, бараа бүтээгдэхүүнээ шахдаг

 Мөн энэ үеэр “SSM” компанийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүн М.Өнөрцэцэг “Манай компанийн 51 хувийг “Таван богд” компани эзэмшдэг бөгөөд Францын “CS” компанийн хөрөнгө оруулалтаар 2014 онд Оюу толгой компанитай гэрээ байгуулан ажиллах болсон. Таван богд компанийн шууд томилгоогоор ирсэн гурван хүн бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Үүний нэг болох Хүний нөөцийн менежер н.Идэр гэдэг хүн орж ирээд ердөө дөрөвхөн сар болж байгаа. Гэтэл компанид 13 жил ажилласан хүмүүсийг компанийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр халсан. Халагдсан гээд байгаа хүн нь компанийн үйл ажиллагааг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар үзэл бодлоо хэлсэн юм. Тэдгээр хүмүүсийн оронд дарга нар хамаатан саднаа ажилд авдаг. Үүнээс гадна “Оюу толгой” компанийн дарга удирдлагууд өөрсдийн хувийн бизнесээ явуулж, бараа бүтээгдэхүүнээ компанид шахдаг. Жишээлбэл, Хөдөлмөрийн яаманд ажилладаг Дотоод хяналт хариуцсан дарга н.Олзвой гэдэг хүн хятадын стандарт хангахгүй барааг авчирч шахдаг байсан. Түүнийг нь мэдээд шаардлага тавьсан хүмүүсийг шууд хоморголж халсан. Энэ мэтээр гадаад монгол дарга нарын эрх ашгийн эсрэг тэмцсэн иргэд ажлаасаа халагддаг. Манай компанид нийлүүлдэг хоол хүнс нь хаяг шошгогүй, хүнсний аюулгүй байдал зөрчигдсөн байдаг. Гэвч компанийн захирлууд ашгаа алдахгүйн тулд ажилчдыг хохироодог. Компани ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа асуудлыг Үйлдвэрчний эвлэлийн зүгээс “Оюу толгой” компани болон Өмнөговь аймгийн Иргэдийн нийтийн хурал, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт удаа дараалан хандсан боловч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байна. Иймээс бид “Оюу толгой” компанид шаардлага хүргүүлэх гэж байна. Энэ шаардлагад ажилчдын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн “SSM” компанийн тендерийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг тусгаж өгсөн” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com