Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
“Ариг” банк Монголбанкнаас өгсөн үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй гэв

Б.НАРАН

 “Ариг” банканд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг нэгдүгээр сарын 24-ний өдөр гаргасан. Тэгвэл өчигдөр энэ талаар Төв банкнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Банкны тухай хуульд заасны дагуу Төв банкнаас арга хэмжээ авчээ. Уг хуулийн 49-р зүйлд зааснаар "Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсвэл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно" гэж заасан байдаг. Хуулийн дагуу банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

 Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Ариг” банк нь Монгол Улсын банкны системийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд хоёр том хөрөнгө оруулагчтай юм байна. Хөрөнгө оруулагчид банкийг 61:39 хувиар эзэмшдэг байна. 2019 оны эцсийн тайлангаар “Ариг” банк Монголбанкнаас тогтоож өгсөн төлбөр гүйцэтгэх чадварын зохистой харьцаа хэвийн байгаа. Харин Монголбанкны ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргахгүй байна. Улмаар хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж чадахгүй байгаагаас ТУЗ-өө бүрэн томилж чадаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Зохистой засаглал алдагдсан тул “Ариг” банканд нөхцөлт удирдлага томилсон” гэлээ.

 Төв банкны өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар “Ариг" банк Монголбанкны Ерөнхийлөгчийн өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохисгүй засаглал алдагдсан. Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөс хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ариг банкнаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь Ариг банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com