Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Та хэн бэ (сонжоо)

Та өөрийнхөө ямар хэв маягийн зантай хүн болохыг мэдэх үү. Таны хос ч бас ямар темпераменттай бол? Энэ асуултад доорх нийтлэлээс хариу олохыг хичээгээрэй.

 Холерик. Цочмог, шаралхуу, ааштай хурц бөгөөд хурдан омголон зантай, дүрсхийн уурладаг, тогтворгүй боловч дайчин, амархан урамшдаг, орчиндоо маш идэвхтэй ханддаг хүмүүсийг холерик гэж тодорхойлж болно. Хөөрлийн процесс нь давуу учир сэтгэл, мэдрэл нь ядрах нь бага, ажлын эрч хүч сайтай, хөнгөн гавшгай, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт сайтай байдаг. Холерик темпраменттэй хүний онцлог нь өөрийгөө басамжлан үзвэл сөрж, гөжих, муухай аашлах, бусдын бодолд өдөгдөн дагах нь ховор, өөрийн хувийн бодлоор хандах ба бие даасан байдалд нь саад учруулбал уурлана. Аливаад шүүмжлэлтэй хандах нь их, биеэ барих чадвар дутмаг, бухимдан тэвдэх үедээ түрэмгий зан ихээр гаргадаг. Ганцаардмал явцуу байдалд дургуй учраас бусадтай нөхөрлөсөн үедээ өөрийн санаа бодлоо тулган хүлээлгэх, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх талтай. Ийм зан ааштай хүмүүс өөрийнхөө дутагдлыг мэддэг ч түүний ид бах болон ярих дуртай. Зөвхөн өөрийгөө зөвтгөн, алдаа дутагдлаа нуудаггүй нь түүний давуу тал.

 Сангвиник. Гавшгай, сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, орчиндоо хандах нь идэвхтэй, хэнэггүй занд дургуй хэв шинжийн хүмүүс сангвиник темпраменттай юм. Хөшүүн удаан биш, анхаарал нь төвлөрч хуваарилахдаа сайн, ажилдаа тэгш оролцоотой. Нэг үйлдлийг удаан хугацаагаар хийхдээ анхаарлаа амархан сарниулах боловч буцаагаад төвлөрүүлэх нь хурдан байдаг. Сангвиник темпраменттай хүмүүс сэтгэл санаагаар унах нь ховор, бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоож, сэтгэл санаагаа хуваалцдаг. Гавшгай уриалгахан учраас бусдын хэлснийг хялбархан дагаж, дуураймтгай болох хандлагатай. Бусадтай зөрчилдөхийг хүсдэггүй учраас хэнтэй ч маргалдахгүйгээр ажлаа амжуулдаг. Харин зөрчил, маргаанд оролцвол түргэн бууж өгдөг. Өөрийгөө магтаж, гайхуулахыг жирийн л зүйл гэж боддог ч түүнд дутагдлыг нь ил тод хэлбэл шүүмжлэлийг дуртай хүлээн авна. Тэд нөхөрлөлдөө хариуцлагатай ханддаг учраас найзуудынхаа хөгжөөн, наргиантай байх зүйлсийг санаачлахдаа ч гаргууд байдаг аж.

 Флегматик. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн, биеэ барих сэтгэлийн гадаад илрэл сул ч ажиллах чадвар сайтай. Аливаа асуудалд буурь суурьтай ханддаг учраас анхаарал сайтай. Флегматик темпраментийн хүмүүс өөрийгөө зөвтгөж бодсон ч хөшүүн гөжүүд зан гаргаж, бухимдан уурлах нь бусдаас бага байдаг. Сахилга баттай, хүсэл эрмэлзлээ ухаан бодлоороо удирдан залж чаддаг. Биеэ тоох нь тун ховор бөгөөд магтаж, гайхуулан, бардамнах байдал хэрхэвч гаргахгүй. Зөрчилдөж, маргах дургүйгээс гадна өөрийгөө ганцаардмал байдалд дасгах шинжтэй. Хүмүүстэй амархан танилцдаггүй ч, танилцсан л бол нөхөрлөлөө бат бөх удаан хадгалдаг.

 Меланхолик. Буурьтай дүнсгэр зантай хүмүүс ийн тодорхойлдог. Тэд хянуур боловч зөөлөн уриалгахан эмзэг сэтгэлтэй. Бүтэлгүй зүйлд үргэлж л сэтгэл зовдог. Сайн мууг мэдрэн ойлгохдоо маш сайн учраас үнэлэлт, дүгнэлт өгөх авьяастай. Анхаарал төвлөрөл муутай учраас орчны нөлөөлөл түүнд чухал. Сэтгэл хөдөлсөн үедээ олон зүйлийг бодож хямрах хандлагатай. Меланхолик темпраменттай хүмүүс ихэвчлэн бие даасан шинж чанараа илэрхийлэх боловч түүнийгээ хамгаалан тэмцэх чадвар муутай. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг сайн талтай аж. Шинэ нөхцөл байдалд дасахдаа муу бөгөөд гомдомтгой, сэтгэл санааны хувьд өөрийгөө ганцаардуулж бодох, сэжигч, өөнтөгч зантай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com