Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Я.Буянжаргал: Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарна

Хэнтий аймагт уушгины хатгалгааны улмаас 14 настай охин нас барсан тохиолдол өчигдөр гарсан. Дээжийг яаралтай Улаанбаатар хотод авчирч ХӨСҮТ-д шинжилгээнд өгсөн. Үүнтэй зэрэгцэн Япон улсаас коронавирусын илрүүлэх төхөөрөмж оройны 21 цагт манай улсад ирсэн юм. 

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Хэнтий аймгийн сорьц шөнө орж ирсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу гараагүй байна. Эцсийн оношийг Япон улс руу сорьц илгээж баталгаажуулна. Нас барсан хүүхэд 24-нөөс халуурч, гэртээ байсан бөгөөд өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн. Хүүхдийн ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарласан байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. 24-48 цагийн дотор шинжилгээний хариу гарна" гэлээ.

Уг тохиолдол коронавирус байх магадлал байгаа эсэх болон өмнө нь хатгалгааны улмаас дээрхийн адил богино хугацаанд нас барах эрсдэл бийг сэтгүүлчид тодруулахад "Вирусийн халдвараар үүсгэгдсэн хатгалгаагаар нас барах тохиолдол бий" хэмээн хариулсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com