Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ИРГЭДИЙН ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЭМ ХОЛБООНЫ 95155201 ДУГААРЫН УТАС АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

 Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай өчигдөр уулзалт зохион байгуулав.

 Энэ хүрээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодис болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хэрэгцээ шаардлага, хүртээмжийн талаар мэдээлэл авч, цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.

 Ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисын 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусаж, дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад нь захиалга өгснөөс гадна халдваргүйжүүлэгч бодис, дархлаа дэмжих эм, цайны хангалтыг сайжруулахаар 2-3 ээлж гарган ажиллаж байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, “Монос Улаанбаатар” ХХК-ийн захирал Л.Алтанцогт нар танилцууллаа.

 Мөн дотооддоо амны хаалт үйлдвэрлэж байгаа “Мөнхийн тун” ХХК-ийн хувьд ээлжээ нэмж, өдөрт 30-35 мянган ширхэгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж буйгаа тухай мэдээлэл өглөө.

 Уулзалтаар нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудаар зарагдаж байгаа амны хаалт, ариутгалын бодисын нөөц, хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ярилцаж, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоон дээр 95155201 дугаарын утас ажиллуулж, иргэдээс ирж буй гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэхээр болсон байна.

 Мөн Эрүүл мэндийн яамнаас эм, халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэхэд шаардлагатай бодисын нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, импортын зөвшөөрлийг богино хугацаанд олгох зэргээр дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдээлж, нийгмийн хариуцлагын үүднээс бүх хүчээ дайчлан ажиллахаар болсноо илэрхийлжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com