Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг дахин яллагдагчаар татав

Д.СОЁМБО

 “Эрэл” группийн үүсгэн байгуулагчид болох Д.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарыг гэрч, хохирогчдын мэдүүлэгт үндэслэн яллагдагчаар татах тогтоол гарсан байна. Д.Эрдэнэбат нь бусдыг “Ариг” банканд хөрөнгө оруулахад ятгаж, 20 гаруй тэрбум төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан бөгөөд үүнийгээ банкны дүрмийн санд оруулаагүй нь нотлогдсон гэнэ. Энэ нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх замаар луйвардаж авах гэсэн хуулийн зүйлчлэл бүхий эрүүгийн хэрэгт тооцогддог ажээ.

 Мөн үүнээс өмнө өнгөрөгч оны зургадугаар сард түүнийг Чингис бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болсон билээ. Гэвч энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.

 Улмаар өнгөрөгч оны есдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газраас “Эрэл” группийн ерөнхий захирал Б.Эрдэнэбатад залилан, луйвар болон мөнгө угаалтын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан байна. Прокурор уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тул Б.Эрдэнэбатад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Эрдэнэбат нь Хас, Хаан, Хөгжлийн банкуудад асар их хэмжээний өртэй байгаагаас барьцааны зарим хөрөнгийг хураах шүүхийн шийдвэр гараад байгаа юм байна. Мөн бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон арван тэрбум төгрөг залилан мэхэлж авсан асуудлаар шалгагдаж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com